сэтгэл ба санаа мэтийн хэзээ ханах нь үл мэдэгдэх нөхдийн шахалтаар өөртөө хиймэл "хэрэгцээ" бий болгож, түүнийгээ хангахаар шар нар бор хоногийг "тэмцэн" өнгөрөөж, олдсонгүй гэж гуниж, олзлогдсонгүй гэж туниж, тэр хавийн хүмстэй өөрийн байдлыг харьцуулан шаналах юутай бэрх.
хүний орчлонд амьд байгаадаа, хэвтэрт орохоор хууч өвчингүйдээ, хүйтэнд хөдрөх хөвөнтэй навсгар дээлтэйдээ, халуунд хөлс арчих хоёр сайртай сарвуутайдаа баярлах хэрэгтэйм. өөр юу хүсэхэв. мэндлэхэд баярласан аав, ээжтэй байсандаа, махийхад тулах үнэнч цөөн найзтайдаа, магнай хагартал баяр бэлэглэсэн сайхан хүмүүстэй учирсандаа, маргааш идэх талх маасалтай байгаадаа талархах хэрэгтэйм. өөр илүү юу хэрэгтэйв.
байгаа дундаа боломжоороо байж, байгаагаасаа болгож ханаж сурахад л боллоо.