PEEPHOLE
2009-01-24 11:51
A:"би"-гийн аялал
Сэтгэгдэл(25)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 2021 удаа
ахиад л түүнийг зүүдлэв.
би түүнийг хардсангүй. гар утсыг нь үзээд, эмэгтэй нэр олж хараад, орсон гарсан дуудлага, илгээсэн ирсэн мээсэж этрийг нь үзээд... гэхдээ хардсангүй. түүнээс асуулаа... тиймээ гэнэ. би тэр эмэгтэйн насыг нь асууж байхын. надаас нэг дүү бололтой. гаднах төрх нь ямрав? надаас ямрав? яг ямаршуухан? ... гэж асуух гэснээ, баахан тээнэгэлзээд... асуултаа өөртөө үлдээв.
каадр солигдоход шал өөр газар, ногооны талбай бололтой газар байхын. ихээ том талбайг хэд хэдэн хэсэгт хуваагаад өөр өөр юм тарьсан бололтой. хөл дор, тэрүүхэнд харагдах нь төмс. уруу нь харуулсан усан үзмийн мөчир шиг багшралдаж овоороод ургачихсан хачин төмс.. газрын хөрсөн дээр ил. тарьсан эзэн нь бололтой хүн тэр төмснийхөө тухай яриад л яриад л, магтаад л... харин надад тэр доор, бас тэр дээр эгнэж ургасан наранцэцэг гоё харагдав. тэрүүхэн тэнд нь үүлэн чөлөөний л байх даа, нарны туяа гийх нь дулаахан. зургийг нь авахынсан... даанч аппаратаа авчраагүй.
тэгээд нэг мэдсэн машин бариад л давхиад байсан... тээр жил байн байн зүүдэлдэг нэг зүүд байсансан... машины хаазыг тултал нь гишгээд л... гишгээд л... харин хаазалж байгаа хэрээр, санасан шиг хурдлахгүй нь уцаар төрмөөр... тэгж зүүдлэхээ байгаад лавтай хоёр жил.. биш ээ, гурван жил ч юм уу,.. түүнээс ч олон байж магад.
цас орчихсон байсан, зузаан хунгарлаад. өвдөг хүртэл өндөр... гэхдээ саарал өнгөтэй, бодвол миний муу жижигхэн нийслэлийн л гудамж бололтой...

энэ дууг нэг киибанд маань "өгсийн" кк.. жингүйдээд ч байгаам шиг... өрнөл дундуур нь тэс хөндлөн аялгуу шургаад л... яг одоогийн над шиг... маш таалагдсан шүү, хэн ээ.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(dao | )
2010-09-20 | 11:33
тэгээд дрим драм болохгүйн тулд яаж ч бйасан дрим драм гэж тайлахгүй л байхад болохын байнадөө :р

Холбоос | |
(хундага | )
2010-09-20 | 09:44
тайлал
за.

миний сонссоноор бол тэр зүүдэлсэн чонондоо бариулахын байна гэж буруу "тайлаад" тэгээд..дрим драм болсон гэсэн.

Холбоос | |
(тайлал (зочин) | )
2010-09-18 | 10:10
Нэгэн хүн 7 чононд бариулж айна гэж зүүдэлж л дээ тэгсэн зүүднээсээ их л бэргэшээж хажуу айын хүндээ хэлж л дээ. Тэгсэн нөгөө хүн нь за 7 чононд бариулна гэж юу байсан юм гээд их л шоолж л дээ. Түүнээс хойш нэг их удалгүй өнөөх зүүдний эзэн ёстой нөгөө 7 чонондоо бариул өнгөрсөн юм гэдэг. Хойтхынх нь ажил болж нэг их сайн лам Энэ хүн чинь 7 сайхан хүүтэй болох байж л дээ Харин зүүд буруу тайлснаас болж ийм золгүй явдал болж гэжээ.
Зүүдээ ер нь хүнд хамаагүй битгий ярьж байгаарай. Зөнтэй зүүд ер нь ямар ч зүүдийг 3 хоног хүнд ярьдаггүй юм гэнэ лээ шүү.

Холбоос | |
(НархаН (зочин) | )
2009-02-21 | 17:57
заримдаа зүүдэндээ харсан билүү? яалаа гэмээр тохиолдол байдаг шүү

Холбоос | |
(tatah | )
2009-02-20 | 03:32
neer jool Jinguutlee. daj l ym.

oird gantshan huniig zuudeljeen, zuudee zarval durtai hudaldaj avna,

smug

Холбоос | |
(300-н блог | )
2009-01-28 | 19:07
хэн мэдхүү зус таарч тохирохыг хүлээгээд байлтай биш

харин шүд зүүдлэхдээ яаж унахаасаа шалтгаална гэжээлээ. Олон ташраараа унааад унавал чухам орлогын үүд нээгддэг гэхшүү хэхэ

Холбоос | |
(Ganaa | )
2009-01-28 | 18:01
За энэ бол улс эх оронд тохиолдсон зүйлийг харсан зүүд байнаа гэж.
Ерөнхий сайдаар Баяр сонгогдож, атрын аяныг эхлүүлэх авч ургацаа хүссэнээрээ хурдан авч амжихгүй байжийтэл цас орсон тухай л байна. Өнгөрсөн юм ч гэсэн их пилсоптой зүүдэлждээ. Энүүн шигээ ирээдүйг хардаг болчуул ч...айн

Холбоос | |
(donika | )
2009-01-28 | 15:35
yaadiin tailuulchaach hamag zuudee. yriaal yriaal yavchuul hajuu ortsnii tsigan anaitai tailaal tailaal yavchiishd. gesnees ter tsigan n aimar aimar yum helnee. unen ch yumuu hudlaa ch yumuu gemeer..

Холбоос | |
(хундага | )
2009-01-27 | 21:09
http://hundaga.blogmn.net/7540/

шүд унах бол яг л..

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2009-01-27 | 21:02
хүн үхэж байна гэж зүүдлэх сайн гэдэг шүү. уйлаад сэрдэг ч гэлээ гэмгүй гэдэгсэн.
харин шүд унаж байна гэж зүүдлэх муухай. их айдаг. хамгийн заваан зүүд.
би лав сэрэнгүүтээ заавал самны шүд хугалдаг. сэтгэл тавгүйгээс ч тэр үү хэдхэн сарын дотор самныхаа шүдний талыг нь цөм цохичихсон. confused

Холбоос | |
(хундага | )
2009-01-27 | 19:40
дооник
яшиг.. болилоо

300
нэг тэгж зүүдэлж үзэхсэн.. тэгээд тайлал нь таарчийву?
би ойр дотныхныгоо үхэж байна гэж зүүдлээд үхтлээ уйлж сэрдэг.. муухай зүүд

Холбоос | |
(300-н блог | )
2009-01-27 | 15:30
хэзээ нэгэн цагт гарцаагүй үхэх цагт зүүдээ боджуугаал тэр үхэл нээрээ аятайхымлээ тэрүүгээр үхнээ гээл үхчинэ амар зүгээр

Холбоос | |
(300-н блог | )
2009-01-27 | 15:29
би бол үхжээнэ гэдэг зүүдтэйгээ бараг эвлэрцийшд. Тэгээд дандаа зүүдлээд байхаар нь гайхаад харсан чинь бас яаж үхсэнээсээ хамаараад сайн муу гэж байна аа бас. Ойр дотныхонтой, найз нөхөдтэйгөө таарамжгүй харилцаанд ороход гол төлөв зүүдлэгддэг гэнэ. Гэхдээ үхлийн янзан бүрээр зүүдлэх бас сайхышд. асар таатай мэдрэмж төрөөд байдаг болчоод байгаам гсн хаха

Холбоос | |
(donika | )
2009-01-27 | 14:35
zuud tailna. gehdee unetei tongue

Холбоос | |
(хундага | )
2009-01-26 | 18:44
дирээктр
баярлалоо. би арай өөр хувилбараар сонсжийсийн байна. зүүдийг тайлахын хувьд сайнаар л тайлах хэрэгтэй байдым гэдэгтэй санал нэг шүү... ч гэж дээ, биднээс өмнө өвөг дээдэс мэдээд л тэгж сургасан байлгүй, бодвол далд ухамсарт нөлөөлнө гэдэгтэй агаар нэг байх.

такара
тарнийг бичиж авав ккк.. би бас тарнитай хөөн, тэгжийгаад.

Фэрисаг
чи ч зөнтэй аваад хаяцан байшү.

Хүү
чи ч одоо сэтгэл санаа чинь хөөрцөн байгаа хүн..ккк.. яаж ч зүүдлэхэв дээ.

Дэпсээ
зүүдний тайлал чинь тун сайхан болж. миний зүүдийг тайлчих юм байна уу хө? түүнд чинь.. төмс мөмстэй кк

Буяа
одоогоор 0. төмс ч, наранцэцэг ч, цас ч.. бүсгүйн хувьд бүү биелээсэй гэж ч бодох шиг.. эсрэгээр үнэн байгаасай гэж ч бодох шиг.. фүкүзацү.






Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)