PEEPHOLE
2009-01-10 12:29
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(16)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 900 удаа
үүний өмнөх бичлэг нэг л биш ээ. эхлээд дундаасаа тасарч "нийтлэгдээд" (нийтлэх гээлллл нэх лакк үг тээ ккк), дараа нь оруулсан зураг маань том жижик болоод, дараа нь... дараа нь... бүх сэтгэгдэл устаад, тэгэнгүүтээ буцаж хэвэндээ орохдоо "?" тэмдэг болцон байдаг байшд. тасарсан хэсэг нь ноорог дээр болохоор байгаадийдаг.
Алмасын хэлснээр бол гитадын нэгмуу тагнуул болоог эм ээнд нэвтэрч ороод  баахан пучигнуулсан гэнэ үү. тэрхүү хорлон сүйтгэх үйл ажиллагааг манай Алмас гилс милс илрүүлээд, үхтлээ тэмцээд, болоог эм ээнээ тавиад туучих шахах нь уу... гэтэл шууд ялааллл, бүх хорлогдсон болоог болон бичлэгүүдийг буцаан хэвэнд нь оруулсан байна. харамсалтай нь мань мэтийн нүгэлт, гитадын  тагнуулын сүйтгэлд өртжийхдаа таарсных нь хэвэндээ орсонгүйэ хөөрхий. энэ чинь тэгээд ариун явдал уу?..
.. гэж би тэрхүү гитадын тагнуулаас асуумаар санагджийна. 是什么样事情吗?уур хүрээд уушиг сагсайхаар нь "мадэ ин чина" гэцэн бүх гувцсаа тайлаад хаяцан чэннн хөлдөж үхлээ.. ий тий тий тий.. тэр хэсгийг нь хайчилж хаяад буцаагаад өмсчлөө.

за тэр яахуу... хөглөрөөд нөгөө бичлэгээ дахиад орууллаа, ичээд. өмнөх "мангартцан" бичлэгээ устгаад хаячий гэснээ тэнд сэтгэгдэл үлдээсэн эрхэм нөхөд намайг хаячиж магад гэж эмээгээд хэвээр үлдээв. би хаягдах их дургүй хүн байгаам, хөөрхий. ологдоолл, олдогдооллл явжийх чин хүсэлтэй дээ.
------------------------------------------------------------------------------------------------------------------------------
дээр яалаа.. монголд.. машаанд.. машааны явдал дунд.. сормуусаг будахад үүсэн бий болох хүндрэл бэрхшээлүүд болон тэдгээрт нөлөөлөх гол хүчин зүйлүүдийн талаар дурьдсан билээ. энэхүү асуудал нь.. заззз болилоо. өнөөдөр арай өөр талаас нь. мань нь яджийхад олон тал мэдэхиймаа ккк.
Мэнэнгийн тал, Шаргын тал, еэвэнгийн нөгөө тал, хүний тал, улаантны тал.. хээр тал.. аглаг тал.. аглаг гэснээс "Аглагч" гэдэг өгүүллэг уншсоон, би, өнгөрсөн жилийн сүүлийн хагасжингаа. Ги Дө Мопассан гэдэг параанз хүнийх.
уг нь багадаан, номын сайн нөхөр болкээд 12 мөнгөний дэвтрийн тал дээр "уншсан номын тэмдэглэл" хөтлөөд, уншсан уншаагүй номын нэрээр дүүргэн гүйжийхдаа андуураад хаа нэг том хүний ном уншчихдаг байхдаа уншжийсан санагдаад ч байх шик. үгүй ч байх шик. Д.Нацагдоржийн орчуулга байв уу даа. өгүүллэгийн агуулгыг үл өгүүлэн өгүүлэхэд "аглагч" гэдэг үгийг Дашка-н хүү зохиосын болов уу гэж боджээ суулаа.
гэм буруугаа, нүглээ наминчилж, үйл лайгаа эдлэхээр өөрийгөө хүн зоноос тусгаарлаж, хорвоогийн элдэв цэнгэлээс хол байхаар шийдэн, буйд зайдуу газар насны төгсгөлөө хүлээдэг улсыг хэлдэг параанз үгийг монголоор буулгахдаа "аглаг хээр амьдардаг хүн", "аглаг холд алс суудаг хүн" гэсэн утгаар "аглагч" гэж үг зохиож гээллл.. аймаар нээлт хийлээшд. ирэх хаврын их хурлын чуулган дээр илтгэл тавинаа, энэ тухай ккк. гэхдээ эндүү боджийж ч магад. мань нь ямар параанз хэл мэл байтугай монгол хэлээ ч хэр хэмжээнд мэдэх биш.
аглагч тэгэхээр бурхнаас урьтаад өөрийгөө шүүгээд, шийтгээд эхэлцэн хүн гэсэн үг болох нь ээ.. аглагч айхтар юм гээч. аглагчийн энэхүү аглагт алслагдан суух шүүн шийтгэх ажиллагааг "аглах" гэж хэлж болох нь. цаашилбал "аглагчлал", "аглагжих", "аглагжуулалт", "аглагжил зүй" этр гээд бүр лакк лакк болоод явчих боломжтойм. уг нь аглагч болохооргүй амьдарвал тээ? ч гэж дээ.. хүчээр "аглагжуулах" шаардлагатай хүмс түүнийгээ мэдкү явсаар бурхны өмнө очиж нэг дор навс авахуулснаас наана нь өөрөө өөрийгөө аглагчаар "өргөмжлөн" аглахуйг үйлдэж, бурхны далайлтанд зөөлөвч болохоор зүйл хийжийсан нь ч дээр юм уу.
би тээр нэг тэмээн жилийн их шуурганаар "хэсэг хугацааны дараа хагтай үсээ хайчилж орхиод, хавчиг толгойгоо мулзалж хаяад, чадалтай хандмаа бишийм гэхэд чавганцын ёсыг сахихиймсан" гэж нэг эрхэмд хэлээд "бусдын сайн сайхны төлөө л биш бол тэгж хар амиа хоохойлох нь том нүгэл" этр гээд тас алгадуулсны ор хацранд тодхон оршжийгаа. би пүүдэрдээд нуучдым. миний тэр, дор хаяж чавганцын ёсыг сахихиймсан гэдэг хүсэл бараг л энэ "аглагжихуй" байсым бишоо? би ч хээр мээр сууя гэж бодоогүй л дээ, зутарч үхийшд. зүгээр л "олон түмэн дунд аглагжихуй"... ккк.. бас байж болноо, тээ?
зиа тэр яахуу, энэ дээрх мэтээр анх бичих гэснээсээ хадуурч аглагтах нь миний нэг аюулгүй нүглийн нэгиймаа.. дор нь цайруулнаа.

аа тиймм.. сормуусагаан л бичихжийсан шд.. тэхх.. сормуусаг будахыг өөр талаас нь.. сормуусагны будагны талаарым.
аихээмм... тэгэхээр:
- сормуусгийг сормуусны будгаар буддаааг
- сормуусаг будах олон төрлийн будаг байдааг: уртасгадаг, богиносгодог, өтгөрүүлдэг, шингэрүүлдэг, барсайлгадаг, дэрвийлгэдэг, дорвойлгодог.. гэх мэт
-  сормуусаг будах тэр олон төрлийн будгийг үйлдвэрлэн худалдаалдаг олон бэрээнд байдаагг: жижиг том, жирийн, жорын, гадаадын дотоодын, гадаадын ба гитадын... гэх мэт.
- сормуусаг будах тэр олон төрлийн будаг нь хэн, хаана, хэзээ, хэрхэн хийснээсээ болоод үнэ мүнэ нь эндээс авахуулаад тэнд хүртэл байдааггг.
- сормуусаг будах тэр олон төрлийн будагнаас сонгохдоо сормуусгаа хэнд, хэзээ, хаана, хэрхэн харагдуулах болон хэзээ хэрхэн будаж хэзээ хэрхэн арилгахаас шалтгаалан сонголт бол чөлөөтэй байдааггг.. түрийвч болон түүнээс өөр бусад шалтгаан нөлөлөхгүй бол.
- сормуусаг будах тэр олон төрлийн будган дотор хямдхан атлаа хачин сайн дэрвийлгэж, уртасгадаг нь чиг л байна, үнэтэй атлаа үхэрт өгч хивүүлмэр нь чиг л байдааггг... сормуусаг будах зорилго болон түүнээс авах таашаалаа зөв тодорхойлж, хэрэгжүүлж, үнэлж чадваас заавал үнэтэй, заавал бэрээндийн, заавал гадаадын, заавал шинэ гарсан байх албагүйм.
- мөн... бусад сормуусгаа буддагчуултай адилхан будгаар будаснаар авах ханамжинд нэхх ач холбогдол өгөх утгагүйм
гэх мэт, гэх мэт, гэх мэтийг чи мэддэг бол, хүн болгоны сормуусаг ав адилхан биш гэдгийг мэддэг бол чи болон чиний сормуусаг болоод явчиж байгаа нь тэрийм.

аз жаргал гээч бас яг иймийм. ийм амархан. сормуусагны будаг төдийхнөөр зүйрлүүлчих л зүйл байж шүү дээ. үхтлээ хайжийхад. хайсаар байхад.
гэхдээ хайсаар л байх болно... сормуусагны өөр өөр шинэ будаг.

будах хэдэн сөөвгөр үс нь байгаад, будах хүсэл тэчъяал чинь оргилсоор байвал хайгаад л байна даа, хөөрхий.

 

(нир нор маягаар үглэнэ)

ms.Албин болллллбоосс..
бүлцэн нүднээнннн хиймэл сормос зоожээ
баруун гартаанннн будагтай багс атгажээ
байзззо.. өрөөсөн сормуусаг хайччуув?

тэгжийгаад энэ бас их эд ээ... тээ? кк
нир нор гэж hiphop-н монгол орчуулгашд

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(tatah | )
2009-01-15 | 01:41
swallow butterfly, i saw it,, mhmmmmm

Холбоос | |
(хундага | )
2009-01-13 | 15:05
ккк.. Алмас загвараар миний хохирлыг төлөхөөр нь би түүнээсээ жаахныг өгөхөөс

Холбоос | |
(Buya (зочин) | )
2009-01-13 | 08:26
мадэ ин чайна гэсэн бүх яирлактай хувцасаа тайлаад шидсэн гэдгийг уншсан чинь би савж унаад, хойшоо савж унажийхдаа хойноо байгаа хүүхний юупгэнээс зуурж хагас шувтлаад ,нөгөө хүүхэн сандрахдаа чикаан гэж аягүй эвгүй хоолойгоор орилоод барисан цайгаа цацаад, хажуу ширээний гэмгүй залуу халуун цайгаар нуруугаа түлүүлээд, орилохдоо аягүй эвгүй хоолой өөрөөс нь гарж эвгүй байдалд орсоноо мэдсэн нөгөө хүүхэн сандарж юупкээ татах гэж бөхийхдөө ард талынхаа шилэн ханыг бөгсөөрөө хүчтэй цохиж цуулаад ёстой заваарсан өдөр байнаа. эд хөрөнгө, сэтгэл санааны хохирлоо төлүүлнэ ээ
angry

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2009-01-12 | 22:04
энэ загвар нүдэнд дасчихаж дээ.

Холбоос | |
(Алмас | )
2009-01-12 | 21:37
Би энэ лемононд дуртайшд tongue

Холбоос | |
(хундага | )
2009-01-12 | 21:22
хундага ардын аман зохиолын хэтрүүлэг ойлгохкү, чи нээрээ..

буруу буруу буруу бүхэн чиний буруу этр гсн үэхэхэ

төлж өгөөрэй... гоё загвараар кк

Холбоос | |
(Алмас | )
2009-01-12 | 21:14
Хятад энэ тэр, халдлага энэ тэр яриагүй л санагдах юм? confused
Өөр юм болсон юм аа. Тийм зүйл болсонд харамсаж байна... Уг нь хичээгээд байгаа болов ч заримдаа тийм зүйл болчихоод байх юм аа... Дахин уучлаарай. Тэр асуултан сэтгэгдлүүд миний буруу байсан. worried

Холбоос | |
(хундага | )
2009-01-12 | 18:29
Twisted Evil

Холбоос | |
(kkkkchup | )
2009-01-12 | 18:27
devil

Холбоос | |
(хундага | )
2009-01-12 | 18:00
Ya winkles

Холбоос | |
(donika | )
2009-01-12 | 17:50
talarhjiinoo. goojuur end hamaaguiee. sov sorry.

Холбоос | |
(хундага | )
2009-01-12 | 17:25
Моли
мэнд хүргэе! минийх янз бүр ккк

Бөнжөө
түхх..

Доника
талархаад байгааму, гомдоод байгааму, дүнкүү хундага ойсонгүйэ ккк. гоожуур энд ямар хамаатай?
би бол уншдоог, гоожуурыг.

Холбоос | |
(donika | )
2009-01-12 | 16:29
dotno bish tanil taliih bolchino l geh gesiin. buruu oilgolttoi goojuur metees sejig torov.


Холбоос | |
(donika | )
2009-01-12 | 16:24
hehehehehe...
hundaga etgeediin gevel aihtar yaltan duudkjaam shig bolchino egeegiin gevel nutagiin ayalga orchino egchiin gevel dotno haritsaaniih bolchino chinii gevel buduuleg taliih bolchino chihshikk..
ene chihshikk-g tanias gulsuuliin ene gulsmar-g ch bas tanias sursiim arslanchig gedeg ugnii utgiig sayhan ooriihoo ordiig umshij yavaad medsiim. melmii yuug min neej ogsond talarhav...
mongol hel songolt arvin uran tsetsen tselmeg bolohiig sanuuldagt bas talarhav.


Холбоос | |
(bunjuu | )
2009-01-11 | 10:06
тийм юм болсийм бий вий.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)