энэ дууг дүнкүүртлээ сонсовшд.
подынхоо трансмиттийг хураалгачихсан хүн одоо яая гэхэв, өглөө гарахынхаа өмнө яаран сандран шүүрч авсан сд нь мэга хит хэдэн он ч гэнэв, тийм сд байж таараад, түүн дээр энэ дуу байж таараад, сонстол таалагдаж таараад, бусад дуу нь шал гачан байж таараад... ирэх очих хоёр цаг гаруйд өөр хоёр дуутай ээлжлүүлээд л эргүүлээд байлаа.
хоолойд нь шилэн бөмбөлөг эргэлдүүлээд байгаам шиг л дуугарахым.... даагэнннннхам дэивввввь... даагэнннннхам дэивввввь... тэгш хэмгүй ч юм уу... тааж болохгүй өнгө рүү шилжээд л, анх сонсоход.
гэснээс энд сэрүүсээд арай намаршуу болж иржийна. энэ намар нил ягаан өнгө моодонд орно гэнэ. би бол хэдийнээ дөрвөн жилийн өмнө "хувьдаа" энэ өнгийг дэлгэрүүлээд амжцан гэж байгаа. яджийхад дандаа моодноос түрүүлчихнээ... үэхэхэ. тэрхүү дэлгэрүүлэлтээс нил ягаан өнгийн илгэн цүнх, мөн өнгийн оо энгэсэгний сав, мөн өнгийн нүүртэй цаг гэх мэт зүйл үлдсэн. тэднийгээ эрэн сурвалжилнаа. тэгээд л болоод явчихна. тэр дэлгэрүүлэлтийн хойхноос эхлэн нэг хэсэг зүрх минь нил ягаан болж үхжих дөхөөд яалт ч үгүй цусаар тэжээгддэг эрхтэн тулдаа өнгөндөө буцсан.
миний дурлах өнгөнүүд үе үе өөрчлөгддөг болохыг би ажиглацан суужийгаа. уг нь бараг ихэнх өнгөнд дуртай шахам. гэхдээ янагийн ягааны цайвар нь нэг л биш ээ. тэр бол яав ч миний өнгө биш.
за тэр өнгө яахуу.
миний нэг мөрөөдөл бүтэхгүй болсон. сэтгэл санаа нэг тийм... хөхөлбөрдүү саарал... хүйтэн хүрэн туяатай байна. улааныг эсвэл ягааныг нэмвэл моодны нил ягаан гарах ч магад.
нэг иймэрхүү.