PEEPHOLE
2008-09-02 15:12
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(8)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1248 удаа

зуны олимп дууссан гэв үү. хэдий завандаа дуусчихав. манийх бол дуусаагүй л байна. маний олимп бол шүршүүрт гялс булхалт болон хөлсөнд үл норох сэлэлт, дугуй жийлт болон дээш доош шатаар алхалт, богооны суудал булаалт болон богоонд нойр гүйцээлт гэх мэтийн авхаалж самбаа, хурд хүч, эм зориг шалгасан, сорьсон, хурцалсан төрлүүдтэй юм байгаам. төрөл тус бүр дээр би нэлээн хэдэн удаа хувийн дээд амжилтаа эвдэлчээд мөн төдий удаагаар буцаан эвлүүлжийсан бөгөөд энэ зуны хувьд бөөжин-2008-н үеэр дийлдэнгүүтээ шар нь хөдлөөд өрсөлдөгчийнхөө мөрнөөс шүдээрээ зууцан байжийсан хаанахын ч билээ боксчинг хараад аииигуу урам орж, эрэмшин амжилтуудаа дахин дахин давтан давтан шинэчилсэн бахархалтай өнгөрүүллээ. энэ амжилтаараа бол марлигар омгийн энхбаяр хүүгээс олон ширхэг одон тэмдэг авахад нэхх гайхах ч гүү. гэхдээ би авкүйэ. өгөнгүүт нь зүүсэн чинь силикон шахуулаад удаагүй байгаа мөөмийг минь хөндчүүл яана? өгөнгүүт нь зүүж найр хийсэн чинь Уб-д байх цөөн хэдэн хоногоо шарталттай тэмцэж өнгөрүүлвэл яана? гэх мэт.. гэх мэт асуудлаас болоод намайг одон тэмдэгт тодорхойлохоор хорооны даргыг ирэхэд нь “нөү.. нөү” л гэчлээ.

гэснээс би эртүүдхэн, дээш доош шатаар алхалтын хүнд жингийн зэрэглэлд оролцохдоо айргийн тавд багтсанаар барахгүй цаасан торонд хийж бэлдсэн сэнжтэй шаазан аяга болон сэнжгүй шилэн аягыг богооны буудлын гол танхимийн тэхий голд болон билет шургуулдаг машааны чанх өмнө тус бүр унаган хагалж өрсөлдөгч нартаа саад бартаа үүсгэчихээд өөрөө чавкдан одож, барианд түрүүлэн орсон нь маний нууц мэхний нэгээхэн хэсэг байсан билээ. гэхдээ энэхүү мэхийг эртнээс би төлөвлөөгүй байсан бөгөөд бороо орж буйг үл тооцон бор цаасан уутанд хагарах аюултай зүйлийг хайш яйш хийн авч явсан нь далд нөөц бололцоог илрүүлэн хөгжүүлж, дайчин тамирчин заяаг минь хурцлан ивээсэн нь энэ ажгуу. тэнгэр намайг харсан байна. тэгээд би богоондоо амжсан байна. тиймдээ ч цаашдаа тэмцээн уралдаанд тогтмол орж байнаа. тэгжийтал өвлийн олимп эхэлнэ биддэ.

сэнжтэй шаазан аяга 2800 эн
сэнжгүй шилэн аяга 900 эн


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2010-03-07 | 23:05
Yar good

Холбоос | |
(Зочин | )
2010-03-02 | 19:36
уйлах

Холбоос | |
(фцужэнгшүз | )
2008-09-07 | 09:46
тансаг хэрэглээ. бутардаг аяганд бузгай мөнгө зарцуулж. happy

Холбоос | |
(MAR2 | )
2008-09-07 | 06:32
keke. darsaas omno commeent guschlaa shuu. bas l olimpiin amjilt keke. hundaga chi shu. ooriigoo hagalchviidee

Холбоос | |
кэкэ (муур | )
2008-09-03 | 10:59
уншсан чинь бүүр сэтгэл сэргэчихлээ,, би ч бас хувиараа олимпод хүч үздиймуу^^ :p

Холбоос | |
(yuki | )
2008-09-03 | 09:51
сайн ч тамирчин сайхан ч ... :п

Холбоос | |
(g84 | )
2008-09-02 | 21:08
тийм юм байнаа
олимп дуусаагүй
дуусахгүй янзтай юм байна

Холбоос | |
(org | )
2008-09-02 | 17:03
хaха 3700 иэнээр түрүүлсэн гэхээр тамирчний алдар хямдхан олдоогүээээ

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)