PEEPHOLE
2008-06-20 00:30
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(8)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1021 удаа

зиа.. нэг мэдсэн чинь их олон юм өөрчлөгдөж. бас их олон юм хэв хэвээрээ байна. хэзээ ч дуусчихаж магадгүй амьдрал гэдэг энэ эдийг хэд хэдэн үед хуваавал, миний хувьд хамгийн түрүүн санаанд буух нь хэдэн жилийн өмнө өвдмөр аядаж, үхэнгээ алдан аядаж, үхчихэлгүй сар гаруй хэвтсэнээс өмнөх ба  түүнээс хойшхи үе гэж хоёр том хуваамаар санагддын.. ккк. дэд үе, жижиг сажиг үехэн бол нэлээн олон л доо. арчаагүй царайлчихаад хэвтэж байхдаа юу эсийг бодохов. тархиа гашилгаж сүйд хийчих вий гэж хэрэндээ санаа зовж байв, хөөрхий. азаар тэр үед лав гашилаагүй. харин сүүлийн хэдэн жилд, сүүлийн хэдэн сард үнэхээр гашилчих шиг болох нь юуных вэ гэж мэгэнгүүтээ.. нойр хүрч байгаагаа гэнэт мэдлээ. эвшээж байна өнөөх чинь. дараа үргэлжлүүлсү. тархи ээдлээ.

ер нь юм бүхэн өөрчлөгддөг гэдгийг, тэр нь дандаа заавал сайн тал руугаа биш гэдгийг, тэгээд өөрөөс чинь бараг хамаарахгүй гэдгийг, тэр өөрчлөлтийн үр дүнг хүлээн зөвшөөрч зохицохоос өөр замгүй гэдгийг, тэгээд тэр дорой байдлаа зөвтгөж тайлбарлан, өөртөө итгүүлснийгээ ухаарах гэж нэрлэн тайвширдаг гэдгийг, төдөлгүй тэр нь бас ахиад өөрчлөгдөж болно гэх мэтийг  эртхэн мэдэж биш мэдэрч, ой ухаан, бие махбод, сэтгэл санаандаа бат чанга тогтоож авсансан бол юутай амар хялбар байхав, тийм ээ.. хэзээ том хүн болно доо, хөгширч дуусах гэж байж.

сэтгэл бол хайрласан, итгэсэн, гомдсон, үзэн ядсан
ухаан бол ижилссэн, мэдсэн, ойлгосон, уучилсан
бие бол...

энэ дууг надтай хуваалцсан хүнд талархъя.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(муур | )
2008-06-26 | 13:42
миний дуртай дуу байна..

Холбоос | |
(lobe22 | )
2008-06-20 | 16:16
Тэрийг чинь олчоод тэнэгтээл явжаахынсан. big grin

Холбоос | |
(bayasum | )
2008-06-20 | 16:06
аргагүй шүү дээ.. үнэнч хайр өөрчлөгддөггүй юм чинь..

Холбоос | |
(Дарс | )
2008-06-20 | 16:04
Бие бол бэгтэрсэн сэтгэлдээ бээрч, уучилсан ухаандаа чичирсэн..

Холбоос | |
(lobe22 (зочин) | )
2008-06-20 | 15:55
Том охин болжээ. tongue
Сэтгэл ухаан хоёрын дунд сийчүүлсээр бие дуусах цагт би дуусах биз. Үргэлж өөрчлөгддөг хорвоод үнэнч хайр нэхэгсэд нь яасан ч олон юмбдэ.


Холбоос | |
(Дарс | )
2008-06-20 | 13:58
Дууг хуваалцлаа,,, Одоогоос яг хоёр жилийн өмнө их сонсдог байсан дуу байна,, Энэ хамтлагийн бас нэг " She Has No Time " гэж бас нэг дажгүй дуу байдаг шүү,,,

Холбоос | |
(bayasum | )
2008-06-20 | 09:52
ээдэм -> ээзгий.. өөрчлөлт. tongue

тогтонги байснаас өөрчлөгдөж байсан нь дээр санагддийн. нанагийн хэлдгээр сувгаа солиол..

Холбоос | |
(amor | )
2008-06-20 | 04:20
унт унт!! нойр хүрч бгаа дээр нь унтаад ав.
нойр чухал шүү..
дууг хуваалцаад гарлаа..

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)