PEEPHOLE
2008-03-02 20:12
A:
Сэтгэгдэл(48)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1132 удаа

зэээ.. юу юу ч болоод өнгөрчив дөө.. гэх гэсэн чинь юу ч болж өнгөрөөгүйн байнашд. бүх юм хэв хэвээрээ. байдаг байрандаа барзалдаад л, бамбаралдаад л, барьцалдаад л, барсайлдаад л байжээна даа.. бараг л хэвээрээ гэхэд болно.

юм гэж сонин юм. сонин юм бүр сонин юм. тиймээ? эхлээ ч үгүй байсан харилцаа гэнэт дуусч этр, дууссан байсан драм огцом үргэлжилж, өрнөж этр. за би кино ярьжийгаа шүү. би чухам алийг нь хүсч байсныгаа, бас алийг нь хүсч байгаагаа мэдэхгүйм. заримдаа эрс эрс эргүүтэж, энд хүн болчихоод элийгээд сууж байгаа минь ямар учир утгатай юм бол этр гэж, өнгөрсөн богино хугацаанд ач холбогдол өгч байсан зүйлс маань хугарсан хумсны чинээ ч үнэ цэнэгүй болсон учрыг хайж этр, өөрийгөө зүхэх гэснээ больж этр,  тэгснээ зүхэж этр, элдвийг бодчихноо, хөөрхөн. хариу мариу бол гарахгүй шдээ. гаргахгүй шдээ. хариу гаргах нь нэг их чухал биш. тэгж бодож байгаа нь, тэгж бодохоор нөхцөл байдалд орчихоод байгаагаа мэдрэх нь чухал юм уудаа.. гэсэншүү юм бодож этр, их хөөрхөөн, тэрүүхэндээ бас нэгмуу тунгаамар болж этр... би чинь бас их боломжийн хөөрхөөн, тэгжийгаад.

за 3-р эгнээнээс гэнэт баруун гар тийшээ эргэв шүү, эттээншён плииз.

үүрээр гачин зүүд зүүдлээд... өглөө.. ч гэж дээ, үд дөхөж байхад аймаар ядарчихсан сэрлээ. зүүдний зарим каадр дээр Алэн Дэлоныг зүүдлээд наасан аахахаха. “нүд нь ямар гоё өнгөтэймб, хамт зургаа авахуулчихаад эгчдээ үзүүлнээ” гээл бодхиймаа, хөөрхий. бас эгчийгээ бодоостой. манай эгч пээн нь л дээ.. бас... мах зүүдлээд л байсан. бүтнээр шарсан ангийн мах юм уу хайшаа юм... үнэртээд ч байх шиг. сэрэнгүүтээ, сүүтэй цай чаначихаад, цагаан сарын идээний хишиг гэж Гандангийн ул боов ирүүлсний тал, бас нэг айлаас ирсэн бэрээндийн ул боовны тал хоёрыг гаргаж уралдуулав шив. аяганд жижиглэж хийчихээд дээр нь өрөм хаяж... аааааая өрөмтэй наасан... хөлдүү өрөм бас ирсийн...тэгээд л аагтай шаргал цайгаа аяганы амсраар нь халгиулж хийчихээд л... шорррр шоррррхийтэл нь оочилж гарсан. энэ үйлдлийг сээтээр нь хоёронтоо давтав шүү. амт, үнэр адилхан л юм шиг санагдлаа. эсвэл миний амтлах тэмтрүүл ахиад л аашаа өөрчилсөн байх нь. түвэгтэймаа.

сонин юм сонин байдгаас хэдэн мянга дахин илүүтэйгээр хүн гэдэг амьтан сонин шүү. манайх, хагас бүтэн сайны өглөө будаатай цай чанадаг, түүндээ заримдаа борц, заримдаа хонины хавирга үйж иддэг байлаа. би тэр цайнд элсэн чихрийг том халбагаар хоёр хийгээд кааш аятай “юм” болгож байгаад иддэг, түүнийг хараад аав ээж хоёр ярвайж суудагсан. ийм сайхан юмыг...гэсэншүү юм бодонгоо хундага бэрээндийн "чихэрлэг" хэмээх оригнааль каашаа иддэг байвшд. одоо бодохоор ооэээээгггг.. за тэгээд мааслтай талхан дээр элсэн чихэр түрхдэг, молкоог шууд сордог, хуурай сүү долоодог, лаазтай какао уудаг этр гээд өнөөгийн байр сууринаас харжээ суухад үнэн түвшин догуур... уэхэхэхэ... орчин цагийн амтлах мэдрэмжээс дүгнэхэд ёстой олиггүй дүнкүү языктай байжээ. яаж амьдарчээсийн, хөөрхий... гэснээс юу бичихгээд юу бичээд хаячив? мэлэнхойлог наасоооооон... ханиадны буруу.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(ketchup | )
2009-01-02 | 20:13
молоког ч долоодог байсан шүү. эгч нарын кекс хийх гээд задлаад тавьсан молоконы талыг нь уучихсан л байдагсан. өнөөдүүл нь үглэж байгаад үлдэгдлийг нь өөрсдөөө бас сорчихоод л гарч дахиад авдаг байсиймуу даа.
гэхдээ л ядмаг дурсамж гэж санагддаггүй. одоо молоко уувал дангаараа орох болов уу. хэхэ. асуултын тэмдэг.


Холбоос | |
(gajig | )
2008-03-14 | 20:23
bolloo l gene, boltson geed baigaa bodloo hiisgechvel tuv tungalag, tseverhen

Холбоос | |
(xvv | )
2008-03-08 | 03:23
санаж үхкжээна... муусайнумнууд... алчих намайг гэж би хэлээл байгаа... чи муу алмасааааааааааааааааааа yho;winking

Холбоос | |
(Dunsger | )
2008-03-08 | 01:07
Би лав юу ч гээгүй шүү
Хэ хэ angel

Холбоос | |
(хундага | )
2008-03-08 | 00:20
пацаанууд их байнаа.. за гаагүүдэ

Холбоос | |
(Dunsger | )
2008-03-07 | 21:10
Юу болоод өнгөрвөө
...лаа гэжүү
Хо хо
Ямар нууц үг вэ? Юунаас намайг хоцроочвоо
Хундага гуай бага агсам тавиарай
Надаар бага оролдоорой /хэ хэ яанаа ингээд хэлчлээ гэжүү?/
liar

Холбоос | |
(bayasum | )
2008-03-07 | 16:40
яг юу руу нэвтрэх нууц үг зарахын?

Холбоос | |
(хундага | )
2008-03-07 | 16:34
miracle
sain uu? huuhee..

bayasum
nuuts ug zarjeena..nuuts ug zarjeena..

niileegui salalt
oon.

Холбоос | |
(Нийлээгүйн салалт | )
2008-03-07 | 16:26
Чамаас асуугаагүйээ

Холбоос | |
(bayasum | )
2008-03-07 | 09:24
Улаан дарснаас болжгоон..
Тэр нууц үгий нь таачхийсан..

Холбоос | |
(Miracle | )
2008-03-07 | 07:54
Niislel salat hundagaas chi namaig sanaad baidiimuu l gejiishd.

YUki: teguul bitgii untjii, blogoo manaad suujii winking

Холбоос | |
(хундага | )
2008-03-06 | 23:23
юүүгнүү? надаас асуужийгааму?

Холбоос | |
(Нийлээгүйн салалт | )
2008-03-06 | 23:09
.........: chi namaig sanaad bdiimu

Холбоос | |
(хундага | )
2008-03-06 | 22:53
Анжгай
даарсиймаадаа? наашар..өвөрт ор гсн үээээхэхэхэ

Баясум & зүрхнээс
та хоёр яацарсым? гостууму?

нийслэл салаат
нэрээ кэл.. олон нэр дэвшигч бий..уахаха. нууц үгээ бичааа..

Холбоос | |
(yuki | )
2008-03-06 | 10:37
юу болоод өнгөрөө вэээ? ёооё шөнө унтчихаар эднүүс инкцэн байдаг байхгүй юу? юуу ч ойлголхгүй, халуун цэгээ гэж...

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)