PEEPHOLE
2008-01-25 01:19
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(13)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1540 удаа

 

зээ ахиад л энэ зуур явжийгаад ороод ирчлээ. зуршилтай болчижээ. юм бичихгүй байхаар толгой эргээд, дотор муухайраад, хамрын үзүүр загатнаад байхын. хамрын үзүүр ч яахав, архи уухаар зүгээр болчдын байлээ.. гэж манай найз л тэгжээсан. би ч юугаа мэдэхэв, цайнаас өөр шингэн юм уухаа болиод уджээшдээ энэ чинь.. 5 хоночихов уу? тэхх, 5 хонож байна. хаширсоон би, хэд хоногийн өмнө. муу санаатай муухай бодолтой хүмүүсийн ятгалганд автагдаж ууж идсэн. тэд л ам руу цутгаад, араас нь таглаад залгиулаад байсан шд. би ч аргагүйн эрхэнд гуд гуд гэж залгиал, анх нутгаас гарахад ээжийн өгсөн уншлагатай элсийг сэм сэм нууцаар долоогоод л суугаад байсан. тэгснийхээ хүчинд тэр муухай хүмүүстэй дараагийн арга хэмжээнд хамт явчих шахангуутаа болиод... энд би өөрийгөө аймаар удирдаж чаджийгаа гэдгээ мэдэрсээн... нэг үгээр хэлбэл ололт л юм даа... тэгэнгүүтээ сүүлийн богоонд амжаад суучиж байгаам, их сэргэлээн. би ер нь сүүлийн үед их сэргэлэн болцийм шиг санагдаал... бүр өөрт мэдрэгдээл... сарр сарр гээл.. өө нээмчүрка, тэр чинь онгод орохдоо тэгдэг шдээ ккк. ер нь их өөр болцоон, тэр нь юу гэхээр богоонд оронгуутаа тэмцэлдсээрэн байгаад сандал олоод суучиж байгаагаар л илэрч байгаам л даа. сууж чадахгүй арчаагүйтвэл тэгээд л бариулаас зуураад босоогоороо л унтана шүү дээ, адуу шиг... ийнннхоо... ийнххоо... үүрссэн шиг, дэлээ хаялсан шиг, гайгүй азарга мазарга үзэгдвэл сүүл мүүлээ өргөсөн шиг, дүүхэлзсэн шиг... арай бишиймаа, намхоон бүдүүн юм дүүхэлзэхийг юу гэмээриймдээ... бөндөгнөсөн шиг... бондогоносон шиг...гэх мэт. зиа тэр яахуу. тэгээд л өнөөх чинь сууж аваад л, хөгжим мөгжмөө тохируулаад л, чихэвчээ дэлдэндээ зоочихоод л, нэг үзүүрээсээ жаахан хууларцан хиймэл сормосоо нэхх донжтой буулгаад л.. бас өөрийг нь хүн харжийгаа гээд бодчихноо, яджийхад... тэгээд л... тэгээд л тассс. “уучлаарай, зорчигч оо, эцсийн буудал шүү” гэх дуунаар сэржийгаам даа. год үсрээд их хурдан буучижээ бас, ичсэн нүүрэндээ. тэгээд автмаат хавчаараа авч үсээ задалж байгаад ээ согтуу толгой, ээ согтуу толгой... гээд л жоол хана мөргөж сэргэж аваад... пүхахаха... хэзээ язааны, зөвхөн энэ буудлыг л зорьж ирсэн хүн аятай тайван гэгч нь алхсаар буудлаас гарсан даа. эцсийн буудал.. тас харанхуй шахам.. манай талын хэдэн халамцуу нөхөд маань энд тэнд.. буугаа барьцан.. бэлэн байдалд.. кккк. эцсийн найдвар – такси. очлоо...нэг залуу яг таксинд суух гэж байна... хүүе хэн ээ, чи хаашаа явахжийгаан? гуялах уу? гээл асууцан. би өмнө нь өөрийн мятрашгүй ичгүүргүй зан, эрэмгий зоригтой асуултынхаа хүчээр 2 ч удаа гуялж таксийдан мөнгө төгрөгөө хэмнэж, эд баялгаа арвижуулж, хагартлаа чинээлэг болжээсан намтартай л даа. ахиж баяжмаар санагдаал асууцан чинь өнөө хэн маань шал өөр зүг рүү явна гэнээ, тэр шөнө. засссс гээл явуулчихаад л, дараагийн ирсэн таксинд үсэрч ороод үс зүсээ янзалжийгаад хэллээ дээ. тэр хүрэхсиймаа, шахцалдаан дунд бууж чадкүү явсаар энэ хүрчлээ, дөт замаар гялс яваад хямдхоон хүргээд өг, дэхүү.. маньд нь мөнгө бараг алга, дэхүү.. гээд л.. хошуугаа дэвсэж, хормойгоо шууж, хоёр өвдөг дээрээ сөхөрч...ккк.. тэгсэн импэрлийст япон жолооч хэлжийнаа, ээ мань нь бас гэцүүшдэ, ар гэр авгай хүүхэд, кампаанийн тэрэг энээ тэрээ.. засссс, мөнгө байна, төлөөд явий, тойруу замаар удаан яв гээд л бараг унах шахаад санжцан хиймэл сормуустай бүлцэн нүдээрээ шууд гутгалж хаячихаад л, хөлөө ачиж, гараа зөрүүлээд, дуугаа хураагаад, үхтэл нь ганцаардуулаад сууцан.. за заримыг нь үзэмжээрээ хасаж ойлгоорой хаха. тэгсэн хөөрхий, импэрлийст ч гэсэн хүн юм болохоороо ганцаардаад хэцүү байсым байлгүй, надад ая тал засаад л хурдны замаар давкичий л гэнэ, замын төлбөрийг нь би өөрөө төлчий л гэнэ, та даарчээнү л гэнэ, таны дотор гайгүй юу л гэнэ. хүчинд автаж хор уусныг минь бас гадарлачихаж. тэр муухай хүмүүс атгаг сэтгэлээр албаар энгэр рүү минь асгасан байсан л даа, за гаагүү дэ та нарыг. зиа тэгээд л, жолоочийг өрөвдөөд, хураасан дуугаа бага багаар буцааж хөвөөд аан уун гэсээр яваад амьдардгийнхаа гадаа ирлээ дээ, хөөрхий. төд гарлаа л гэжийна. өү иисүс минь, ямар аймаар үнэтэйнб, ай аллах минь каартаар төлбөр хийх үү, ээ будда минь буцаад явдийму гээд л хамаг бурхдаа дуудаж дуудаж хамгийн сүүлд нь намсрай бурхандаа нэг мөргөчихөөд төлжаагаам л даа... тэгтэл... гэтэл... тэгжийтал... жолооч асуужийшү, та зурагтаар гардаг сүмочтой нүгэлтэй адилхымаа гээд л. аа манай дүү шдээ л гээд аваад хаяцан. тэгсэн буухын даваан дээр май гээд мянган эн сарвайжийшү. би сэил зарлажийна гэнээ, зайлуул. би оронд нь хармаандаа байсан боорцогноосоо 3 ширхэгийг атгаад, атгаад өгцөн. лав гурван шөнийн өл даалгачихна шүү. ороод харсан чинь, хиймэл сормуусаа гээчиж. бүлцэн нүд минь байгалийнхаараа цэхийжээна. сайндаа ч биш, тэгээд андуурагдаж л дээ. тэрнээс биш сормуусаараа хуяглачихаар миний энүүн шиг агуу торомгор нүдийг хайгаад хайгаад олдгүйм л даа. за яахуу, мянган энээрээ сормуус авнаа. ахиж тэр муухай хүмүүстэй ууж идэж, хүчинд автаж хор залгихгүй ээ... гэж ухаараад яг 5 хоножийна даа.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2010-06-03 | 16:42
Hahaha ajil deer ineelgeed balai amitan be chi ярзайтал инээх

Холбоос | |
Nomadic (Зочин (зочин) | )
2008-11-11 | 10:35
өнгөтөөр нүдэнд харагдаж инээдмийн кино үзсэн мэт боллоо.
инээд муутайн болхоороо барьна гэхэд яаж тэсэхэв эвгүй дуугаар нэг чанга орилоод бантасандаа ханиасан хүн болж жүжиг тавьж эвгүй байдлаас эвтэйхэн мултарлаа.
харижаагаад тухтай уншинаа бусдын.

Холбоос | |
(tagnai | )
2008-07-22 | 04:47
хөөе Үрүүнкээ танайхаар орцон чинь унтахаан байчлаа. тас хар үүрээр ажилтай хүн би. Тэр элэг төлж өг.

Холбоос | |
(xvv | )
2008-04-09 | 10:31
haha сурмаар арга байна шүү. Би нэг гэртээ хүргүүлжийж билээ tongue

Холбоос | |
Dars (Дарс | )
2008-04-09 | 07:54
Tanai naad haviarh tsagdaa nar chine yu hiidiin.. Mania endhiin tsagdaa nar myartsan gariig hurgeed ogiishd.. Bi mi surtsan teriig ni tsagdaa haranguutaa hazaijaagaad unachdiin...Erhemee ta zugeeruu geed l irne zailuul.. Tegeheer ni oodoos ni davhraagui nudeeree orovdolteigoor haraad, manaih haana baidgiig ta medhuu geed asuujaagaam chine, erhemee tanii hetevch bnuu geed l, tegenguut ni baihgui ee geed l elgee changaa gegch ni teverchihne, ( mongoteig harchihval bas taxi duudchihna ). Tegeed l ner us asuugaad l tovruugee araajavaaraa zalgaj hayag asuugaad gert hurgeed ogno doo.. Hoorhiis ugaasaa hiih yum baih bish... Haayaa neg lai bolhod zugeer gejuagaa.. cool big grin

Холбоос | |
Ked pad (Lolya. | )
2008-02-06 | 16:42
hai joo mika egee havid taaraagui tanaihara shagaij jaaltuhlaad ineje neg gunij neg uzevaa zamiin mur huuluu bai joo
tegjaad neg taarch gereld duree haroolj tormgor nudee ergelduulne iigaa egee
yho;winking yho:d== :p

Холбоос | |
(Idea (зочин) | )
2008-01-26 | 23:34
Хөгжилтэй дүрслэлээр дүүрэн хөөрхөн бичих юмаа. Хүний газар халууралтын байдлаас биеэ татаж авч байна гэдэг чинь сайн хэрэг. Бас тэр хиймэл сормуус хихи өрөөсөн нь унаад сумочинтай адилхан бүлцгэр болчихно гэдэг юу л бол. Үлдсэн нэг сормуусныхаа хүчээр мөнгөө хэмнэсэн ч юм билүү ккк.
Энэ бичлэгийн өмнөх "Хорвоотой танилцсан түүх" бишээ хорвоотой юу байхав кондоомтой танилцсан түүх их өвөрмөц хөгжилтэй бичлэг санагдсан. Харин сүүл рүүгээ кондоомд жоохон уурласан байснуу гүй юу, эсвэл кондоом хэрэглэгчид уур хүрсэн юмуу. Нэг тиймэрхүү уур амьсгал мэдрэгдсэн шүү. хэхэ.

Холбоос | |
(хундага | )
2008-01-26 | 12:16
>рхиа
өө харин тэхх. юрүшита?
>юккээ
кккк тэр чинь мань мэтэд олдхгүйшд. арын хаалгаар элчингийнхэн л авдаг байх. гэснээс танд бол илүү л байна яшиг.
>анжгай
мань нь гүрийгээлаагаа шүү. чи минь бас!!
>дүги
ээ базарваань, энд тэгвэл богооноороо ухаан алдаад уначихна шд. эд чинь амьд хүн эсэх нь эргэлзээтэй, заримдаа.
>хүү
бүү жигш. дэмж, хайрла, хүндэл.



Холбоос | |
(xvv | )
2008-01-26 | 11:40
Жигшиж байна :p

Холбоос | |
(dugi | )
2008-01-25 | 23:38
laitai bichih yumaa ain... daraa herev adilhan yavdal tohioldvol, bogoond sugaad chihevchee 2 deldendee hiihiinhee umnu hajuugiinhaa baagiid ter buudal deer ireheer sereegeedheerei gej zahichij bgaarai hehe bi lav ih hor uusan uedee tegdeg bsan shoo hehe

Холбоос | |
(anjigai | )
2008-01-25 | 16:27
Би бас яг чам шиг сэтгээд 5 цаг болж байна даа. Гүрийнэ шүү_ Чамайг 10 хоног гүрийвэл би 10 цаг гүрийнэ. Хичээгээрэй.

Холбоос | |
(yuki | )
2008-01-25 | 11:26
Ууулаасаа л сэргэлийшт, нэмж сэргэлэн болчихоор одоо яахийнпээ? Намайг жаахан сэргэлэн зан олоодхий гэсэн чинь бүх сэргэлэн занг Империалист Япон руу экспортлосон гээдайсан ийм учиртайм бий вий?

Холбоос | |
(rhia | )
2008-01-25 | 11:02
hentei yuugaa uutsiin peeee..

oroi ni dampuurahgui haridag bolson gejee..ololt shuu naadah chinm ololt.. tom ololt..bi bas suraltsaj bgaa kkk yho:d==

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)