зээ юу бичдийн билээ. нэхх бичмээр санагдаад нэвтэрч орж явчихсан чинь юу бичихээ мэддэггүй ээ, самгардаад. алийг нь бичихээ мэддэггүй ээ, тээма олдоод. онгод аймаар саррр саррр гээд ороод байдаг... наасан.
за, сая гаднаас ямаршуухан байдалтай орж ирснээ эхлээд тоочий л доо. бие халаалт маягаар. ногоон хөвөнтэй дээлийг нөмгөн өмсөж (ноднин сэилээр авсныгаа Гаандэ паасалсийн), унтлаганы улаан өмдөө (кириисмасаар өмссөн энгэртээ цасан хүний хатгамалтай час улаан унтлаганы гувцсаа Хиилари өгсийн) хоншоор нь халцархай кау-бои бакаалынхаа (Бууш өнгөрсөн цагаан сараар явуулсийн) түрийнд чихэж, энгэсэггүй нүүрээ нууж лоовууз малгай (Энкбаяр сая шинэ шилээр явуулсийн) дарж өмсөөд тачигнатал давкисаар дэлгүүр орчоод ирсэн. ер нь энд бол орой, үдэш, бүрий, үүр, шөнийн цагаар хувцаслалт бол нэг иймэрхүү.. гадаад дотоодын виипүүдийн бэлэг сэлтний, паассны голдуу бараагаар бүрдүүлсэн маягтай. эднүүс ямар мэдэхийн биш, монголын лугай баян, лут нэртэй истаар хүүхэн явжийна гэж... ёооо боожэ мои. сайндаа л, “манай цаад гудамжны мацүмото-н маанаг охин яасан том болж мяраалж тэнтийгээв” л гэж бодно биз. охин гэчижээ, бас. ай.. энд бас эвгүй хүйтэрчээшү. талын монголын танхил ялдам малдам бүсгүй би чинь... наассс.. хөлдөж үхжкээд байхын. за тэр яахуу. гувцаслалтаар л болобсорч бондойж булцайж бөндийсөн гоо сайхан бие махбодио муусайн эрсийн нүгэлт нүд, чивэлт харцнаас нуухым даа, иисуус минь... иисуус бас над руу хараастай, хадаастайгаа мэдкү, лайтаймаа.. охохо.
зээ, бичмээр байдаг. бичих гэхээр л өөрийгөө магтан дуулмаар, дуундаа уярмаар, уяраад уйлмаар, уйлсандаа эхэр татмаар, эхэр татангаа гацаж, татаж, унаж тусмаар санагджийна. больчий. аа гэхдээ... бичвэл байшдэ, хав нохойны тухай, хайртай байсан хүнийхээ тухай, кондоомтой танилцсан тухай, концерт үзээд уйлсан тухай, гурилтай хоолны тухай, гар хурууны тухай, гэи залуусын тухай, сахил хүртэж чавганц болмоор байгаа тухай, саяхан мэдэрсэн шинэ мэдрэмжийн тухай, болоог хэмээх энэ ертөнцийн тухай...ооооёо явсаан.. болоог хэмээх энэ айлын тухай.. яаая явцаан.. болоог хэмээх ... зассс. ер нь бичмээр санагдаал онгод монгодоо охин хүүхэн авгай тэнгэртээ даатгачихаал гараа салаавчилж дээшээ харж хэвтээд тааз руугаа парампуушиг зажилж чулуудаад үсэг өрөөд суужийлаа... дэмийрцэн. аа гэхдээ.. бичнээ. бичих болно. аа гэхдээ..түлхэлт ирэхээр. сүүлийн үед сар хархүү манийг хөдөлгөөнийхөө нөлөөлөлд автуулж, маний сэтгэлийн хөдлөл, үелзэл, гутрал, хямрал, хэмнэл нь далайн таталт түлхэлтийн хамт ирж очдог болцон. байгальтайгаа язгуур холбоотой. орчинтойгоо хүйн хэлхээтэй. нэхх тийм эколооглог, эроотиглог. зэээзззз, уймраагаа гарахаар л бичий доо. улс гүрний байдал урвуу харуулсан пираамид, болоог орчлонгийн нөхцөл босоо пэрпэндукльяар байна. аа гэхдээ...
жич: аа гэхдээ -- энэ эфкүй фэрээзийг ДЗ мээн Дашзэвэг гуайн дуун дээр 29 удаа хэлдийн байлээ