PEEPHOLE
2008-01-14 01:51
A:
Сэтгэгдэл(36)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1371 удаа

зиа, маргааш баг хэрэг болох нь. хаа нэг, баг зүүнэ. хааяа нэг, баг зүүж балиартана. балиартахын тулд баг зүүнэ. үр дүн нь бас ч "балиар" боломжийн байдаг. тэгээд л амтшцан.. арван хэд дахьдаг болцон.. хэрээ биш болохоор арван нэг.. үгүй ээ.. арав жаахан гаргаад л зогсосхийнэ.

хүн болгон багтай. баг зүүнэ. баг хэрэгтэй. зарим нь багтайгаа нуухгүй. шууд үзүүлнэ. энэ .. энэ.. бас энэ.. гээд. би тэгэнгүүт нь "бичиж бүртгээд авчихна".. итгэнэ.. эсвэл итгэж байгаа юм шиг багаа зүүнэ. харамсалтай нь хааяа бүртгэлд байхгүй баг зүүцэн наана. бүртгэлдээ засвар оруулна. бүртгэл гэж улаан эрээн. 

зарим нь бүр багтайгаа нууна. давхар давхар овойлгож зүүчихээд л.. нуугаад л.. үгүйсгээд л.. өнөөх багаа.. багнуудаа.. тэгэнгүүтээ гэнэт сүрприйздэнэ. эхлээд багаа хуулж үзүүлнэ, илбэ жатга шиг. би гайхна. би балмагдана.. түүнийгээ баган дороо нууна.. дараа нь өөр баг гаргаад л ирнэ. би мэдээгүй юм шиг багаа зүүнэ.. балиартангуут нь зөрүүлж балиартаал..тэр багийг нь "чичихээр" уурлаад авч хаяна.. даанч тэрний дор нь ахиад л өөр баг. би мэднэ. гэхдээ мэдээгүй юм шиг багаа зүүнэ. эсвэл нэвт шувт мэддэг юм шиг багаа зүүнэ.. сайн мэдэхгүйгээ далдална..баг ийм хэрэгтэй. баг ийм чухал.. надад.. чамд.. бас чиний цаана байгаа хүнд. хамгийн аймшгийн балиар нь багтай гэдгээ мэддэггүй хүн.. атлаа.. бусдыг "чармай нүцгэн нүүр"-лэцэн байхад л ор тас байхгүй багийг нь хуулахаар балиартана.. баггүй нүцгэн нь яалтай билээ.. дэмий л сарвалзана, өөрийнх нь багийг нь хуулахаар.. тэгээд өөрөө "чармай нүцгэнээ" самардуулна.. сорвижно.. хаширна. багаа зүүх минь яав гэж гэмшинэ.. багаа үгүйлнэ.. багаа байнга зүүдэг болно.. баг биднийг хамгаална.. мэддэг болцон.. бол.. баг зүүнэ. баг зүүдэг болцон байгаа. багтайгаа мэдцэн байгаа.. баг зүүдгээ мэдцэн байгаа.. багийг сурамгай сольж зүүхийг сурцан байгаа..

маргааш би баг зүүж балиартана.. нөхцөл байдал нөхцөлгүй огцом өөрчлөгдөхөд авхаалж самбаа, ур ухаанаа уралдуулан багаа солих чинь бахархал.. бахархаж болно.. гэдгийг би мэдцэн байгаа.. гэхдээ маргаашийнх өөр. урьдаас төлөвлөцөн.. "ухамсартайгаар" багаа сонгоцон.. улам эрэмшээд "өнгөлцөн" байгаа.. багаа.. ганц баг бий.. маргааш ид шидийг нь үзнэ.. балиар.. балиартахын тулд баг зүүнэ.. балай.

ичгүүртэй.. ичгүүрээ нуух гэж зүүнэ.. баг хэрэгтэй.. "бүртгүүлэхгүй" байхуйц баг хэрэгтэй.

гэхдээ ичиж байна, "чармай нүцгэн нүүр" минь бус чинад ёс суртахуун минь.  


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
haha (donika | )
2008-06-10 | 16:17
amidral chi jujig yum aashiig n bi er olohgui yum
bayar gunig hoyoroo chi bagnii tsaana nuuj orhih yum geed ariunaa egch duulj baisiin. goy duushuu

Холбоос | |
(хундага | )
2008-06-09 | 16:12
ой господин, ой боже мой.. өөр чэнн..

Холбоос | |
(Чээгий бацаан и Гeнa | )
2008-06-09 | 15:37
365-359=6

Үлдсэн 6 өдөр нь интернэтээс хол байх тул ириклам хийж чадахгүй гэл тэ laughing

Холбоос | |
(Чээгий бацаан и Гeнa | )
2008-06-09 | 15:31
Ириклам маань зорилтот зах зээлийн сегментдээ хүрсэн болуул одоо тогтворжуулалт болон сануулалтын ириклам эхэлнэ. Тэгээд Хаврын, Намрын, Цагаан сарын, Шинэ жилийн хямдрал гээд жилийн 359 хоног ириклаамаа үргэлжлүүлнэ дээ

Холбоос | |
(хундага | )
2008-06-09 | 15:13
гэдэг чинь ... өөрийгөө "даруухан" ириклаамджийна гэж ойлгов

так точно, Чебурнатор.
http://lib.ru/PROZA/SHOLOHOW/sudbache.txt

Холбоос | |
(munkhsuuri (зочин) | )
2008-06-09 | 14:31
Я
Ты
Он/она
Мы
Вы
Они мони энэ гэснээс Судьба человека гэдэг билүү?

Холбоос | |
(suuri hyy | )
2008-06-09 | 14:02
mani chin gena tsarailsan
cheburnator baihgyi uy.

Холбоос | |
(хундага | )
2008-06-09 | 13:01
ккк... ты сам человек, ты сама судьба

гэснээс чи эр? эм?

би бол хундага, чиний мэнд хүргэсэн.. спасибо за прекрасную работу

Холбоос | |
genet sanav (suuri (зочин) | )
2008-06-08 | 15:28
sokolov gedeg sht, neeree chelovek sudiba

Холбоос | |
(Зочин | )
2008-06-07 | 18:53
Суурьтай хэдэн үг
Ууртай гэгчээр хэлчий
Угийн хар санаатайн болохоороо
Роман, туульсаар төлөөлүүлж кодольё
Ь, ы, экс окс гэж далдалж байгаад
Хэлэх гээд байгаа юмаа тойруулаад хэлчий
Үнэн баггүй царайг минь харахуу?
Үргэлжид далдалдаг нүдийг минь үзэх үү?

Хүний хувь заяа номны гол дүр хэн билээ?
Урт гэгч нэртэй орос цэрэг байдаг даа
Нэр минь өөр минь болохоос
Дотор сэтгэл минь нэг юм шүү, солдаттай
Алтан загасны эмгэн шиг эцэсгүй шуналтай
Гуйж ханадаггүй өвгөн шиг нь цөхрөлтгүй
Ардын элч шиг асар хэрүүлч
Дэмбэрэл хүү шиг асар хурдан дэвшдэг

Монгол хүү Шороотын Цэвээн шиг барилддаг
Ээ дээ энэ Хундага шиг хүүхнүүд үүү
Николь Кидман тэгүүл
Достоевский, Дөлгөөн Дон

Хонгилдон
Үхэж үл болно-Чингис хаан
Раш анчин
Гол нь энд ямар ч утга байхгүй
Эхэлсэнээ дуусгалгүй багаа хуулав.
В үсэг хүртэл зөвхөн эхний үсгүүдийг нь дээрээс нь доош нь унш даа.





party

Холбоос | |
(bayasum | )
2008-03-01 | 01:57
багаа реклаамдчий...

happy sad winking big grin yho;winking big hug confused love struck blushing tongue kiss broken heart surprise angry smug cool worried whew! devil crying laughing Neutral raised eyebrow rolling on the floor angel nerd talk to the hand sleepy rolling eyes loser sick dont tell anyone not talking clown silly party yawn drooling thinking doh applause nailbiting
Ер нь бол оргинаал баг байдгүйншдээ.. бүгдий нь л хуурамчаар хийдгийн..

Холбоос | |
(xvv | )
2008-03-01 | 01:10
Надад ч тэр хүн чанар, үнэнч байдал, шударга зан, чинад ёс суртахуун .. энээ тэрээгээс нь бараг байхгүйшдээ.. Харин муухай зан, егзөр ааш энэ тэр бол зөндөө байнөө tongue
За за би шаал дэмий юманд санаа зовох гэж. Баясум би баталгаа гаргажийна наад хундага чинь муухай баян үүхэншд winking

Холбоос | |
(хундага | )
2008-02-29 | 22:52
бэл хүрэхгүй бол манай Хүү нэг ая бодох биддэ

Холбоос | |
(xvv | )
2008-02-29 | 19:47
бэл нь хүркүй байна ч гэж байхгүй байхаа winking

Холбоос | |
(bayasum | )
2008-02-29 | 18:43
Хундага чанарт нь эргэлзэв үү? бэл нь хүрэхгүй нэрэлхэв үү?


Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)