зиа, маргааш баг хэрэг болох нь. хаа нэг, баг зүүнэ. хааяа нэг, баг зүүж балиартана. балиартахын тулд баг зүүнэ. үр дүн нь бас ч "балиар" боломжийн байдаг. тэгээд л амтшцан.. арван хэд дахьдаг болцон.. хэрээ биш болохоор арван нэг.. үгүй ээ.. арав жаахан гаргаад л зогсосхийнэ.
хүн болгон багтай. баг зүүнэ. баг хэрэгтэй. зарим нь багтайгаа нуухгүй. шууд үзүүлнэ. энэ .. энэ.. бас энэ.. гээд. би тэгэнгүүт нь "бичиж бүртгээд авчихна".. итгэнэ.. эсвэл итгэж байгаа юм шиг багаа зүүнэ. харамсалтай нь хааяа бүртгэлд байхгүй баг зүүцэн наана. бүртгэлдээ засвар оруулна. бүртгэл гэж улаан эрээн.
зарим нь бүр багтайгаа нууна. давхар давхар овойлгож зүүчихээд л.. нуугаад л.. үгүйсгээд л.. өнөөх багаа.. багнуудаа.. тэгэнгүүтээ гэнэт сүрприйздэнэ. эхлээд багаа хуулж үзүүлнэ, илбэ жатга шиг. би гайхна. би балмагдана.. түүнийгээ баган дороо нууна.. дараа нь өөр баг гаргаад л ирнэ. би мэдээгүй юм шиг багаа зүүнэ.. балиартангуут нь зөрүүлж балиартаал..тэр багийг нь "чичихээр" уурлаад авч хаяна.. даанч тэрний дор нь ахиад л өөр баг. би мэднэ. гэхдээ мэдээгүй юм шиг багаа зүүнэ. эсвэл нэвт шувт мэддэг юм шиг багаа зүүнэ.. сайн мэдэхгүйгээ далдална..баг ийм хэрэгтэй. баг ийм чухал.. надад.. чамд.. бас чиний цаана байгаа хүнд. хамгийн аймшгийн балиар нь багтай гэдгээ мэддэггүй хүн.. атлаа.. бусдыг "чармай нүцгэн нүүр"-лэцэн байхад л ор тас байхгүй багийг нь хуулахаар балиартана.. баггүй нүцгэн нь яалтай билээ.. дэмий л сарвалзана, өөрийнх нь багийг нь хуулахаар.. тэгээд өөрөө "чармай нүцгэнээ" самардуулна.. сорвижно.. хаширна. багаа зүүх минь яав гэж гэмшинэ.. багаа үгүйлнэ.. багаа байнга зүүдэг болно.. баг биднийг хамгаална.. мэддэг болцон.. бол.. баг зүүнэ. баг зүүдэг болцон байгаа. багтайгаа мэдцэн байгаа.. баг зүүдгээ мэдцэн байгаа.. багийг сурамгай сольж зүүхийг сурцан байгаа..
маргааш би баг зүүж балиартана.. нөхцөл байдал нөхцөлгүй огцом өөрчлөгдөхөд авхаалж самбаа, ур ухаанаа уралдуулан багаа солих чинь бахархал.. бахархаж болно.. гэдгийг би мэдцэн байгаа.. гэхдээ маргаашийнх өөр. урьдаас төлөвлөцөн.. "ухамсартайгаар" багаа сонгоцон.. улам эрэмшээд "өнгөлцөн" байгаа.. багаа.. ганц баг бий.. маргааш ид шидийг нь үзнэ.. балиар.. балиартахын тулд баг зүүнэ.. балай.
ичгүүртэй.. ичгүүрээ нуух гэж зүүнэ.. баг хэрэгтэй.. "бүртгүүлэхгүй" байхуйц баг хэрэгтэй.
гэхдээ ичиж байна, "чармай нүцгэн нүүр" минь бус чинад ёс суртахуун минь.