PEEPHOLE
2012-07-10 11:11
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(8)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1020 удаа
юу юу гэнийййй? энэ гарчиг марчиг.
зүгээр л өчдөр сонссон юуны нэрийм байгаам. тогтоогоод авцан. мань нь бас хааяа иймэрхүү дэспэрадо байдалд орчоод байгаа, яавалчиг яачий.. мэтийн. яахгүй байгаад байхаар яалгахгээд байгаам бол яавалчиг яачий.. маягийн. зиа тэр яахуудэ, наадмын өмнөх синдром биддэ. наадамд дургүйэ. хүн болгон хөөрцөглөхөөр бүр дургүй хүрэхийн.
багад аав тамхи татаад, бөх үзээд суучихдаг байсын, намайг тоохгүй. сувгийг нь сольж болохгүй. олон ч суваг байсым биш дээ, зайлуул. орбит тэгээд монгол. тэгж тэгж барилдаан дуусаад аавын тав гурван журмын андууд нь нийлж аваад, тамхиа баагиулаад, 501-дэх билүү дээ, хөзөрдөөд суучихна даа. 

сансрын түнээлээр дээш өгсдөг зам гэж там байсныг эртүүд хэсэг бусаг улс янзалж байгаа харагдаад. найдлага тавиад өгсөх гэж үзтэл, биш ээ. хонхорхой нүхтэй байсныг нь бөглөмөр аядахаар барах уу, овон довон болгочиж. саад донсолгооны хэлбэрийг урвуулан өөрчилсөн байлээ. онгойж явахаар умайж яв уу? гутармаар чүмчиг. ийм байж эх орон морон яриад их донгосцгооноо. хятад мятдыг зайл майл чихшик. хятад ажилчид орж ирээд байна, ажил олдкүй байна, чихшик, түй чоорт. өөрснөө юм бүтээж шалихгүйм хэвтэж. дор бүрнээ хийх ёстойгоо хийсэн шиг хийхэд л энэ эх орон чэнн сэргээд ирийшдэ, дркууд аа.
хөдөө бүр бүрхэг. харанхуй, мунхаг голдуу улс. ганц хоёр од бас байнаа, байна. нийтдээ нэг тийм бүрхэг.
гэнгүүт хөдөө хот гэлээ мэлээ гээд үзэн ядаад унаарай даа. хөдөөнийхөн шал "хөдөө" л байлээ. тэр сонголт монголт хийчижийгааг нь харчаарай даа. сонгох ажлаа ч хийчиж чадкүй. мунхаг дорой болохоороо тэр дээгүүр байгаачуулдаа дээрэлхүүлээл, элгээ бариулаастай. хөдөөнөөс голдуу ман-ыхан гарч иржийгааз? тэгээд дөрвөн жил гонгинонэз дээ. "амьдрал болкүээна, малаа зараад гот оры". одоо гот болсоон, болсон, бэлчээрийн даац гэдэг шиг готын даац хэтэрчихээд байна. хөдөө нутагтаа сайхан амьдарцгаа, эзэн суугаад. хадлан авч чаддаггүй газарт чэнн хятад, солонгосууд ногоо тариад амьдраад уналаа.

гээд хэнд хандаад ёнгиноод байгаам болдаа, зайлуул. баяр наадмын мэнд дэвшүүлье ээ, миний хүүхдүүд ээ.

дүүгийн жулжагатай "уулзав". "комм сава?" "саваа саваа" гээл хашгираал.
яг хүчтэйхэн баадуудаад тавьчихсан юм шиг, ганц секунд дуугүй байхгүй, зүгээр суухгүй, хачин "амьтан". "чи чэнн тэгээд миний аавын эгчиймү?" гаран дээр долоовор хуруугаараа тогшоостой.
- чи чэнн хаанахын батрээтэймб дээ?
- солонгосынх! 
шууд хариулсан. үнэн алиа.
чиг чиг.. толгой дээр нь хуруугаа эргүүлээд
- батрээг чэнн салгацышү.
5 секунд нүдээ анив уу гүй юу,
- өөрөө асцан!
хаха, шал алиа амьтан. үе үе ээждээ гөвүүлдэг шинжтэй. байдгаараа халууцаж, үснийхээ үзүүрээс хөлс бөнжигнүүлчээл гүйгээл байхын, гүйгээл байхын, шулганаал. хавийн амьтныг татаж чангаагаал. "түлхэлций, түлхэлций" гээл. явтал нь хэд хэд уулзчих байх аа. хамаатан юм гэсэндээ хайр хүрээд жигтэй. ээжээсээ илүү манай дүүтэй л адилхан санагдаал. генийн холбооооооо сүлбээээээ еэ  гэжжжжжж.

наадам дуусаад тоос шороотой жоол холилдох байх даа. зэрэгцээд шарилжны аллерги эхэлнэз, 7.15-наас. тэгээд амиа хорлох хүсэл хэд дахин өснө. эм олж авна даа.
аа бас, Манхүүд өгсөн "амлалтаа" биелүүлнэ. унхиагүй царайлчихаад юмны дороос өндийж амжихгүй байсым шүү, мартаагүйэ.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(dao | )
2012-07-24 | 17:13
airag uudaggui ee.. minii hodoodond durguim shig bgaan.. tarvagnii mah ch oldvol idne l gediin oldohoosoo oldohgui n ihdee.. yer n yasan gej burhaniig duudaad bgaan.. uzdeg n zugeer uu esvel gajig yavdal uu..

Холбоос | |
(хундага | )
2012-07-24 | 14:05
дао
ээ бурхан мэнн..
айраг уудаг уу?
тарваганы мах иддэг үү?

Холбоос | |
(dao | )
2012-07-24 | 13:53
buh uzdeggui bsan suuliin uyed bur aimr dontood bgaashd.. ene nasnii ontslog bh gej bodood bgaa..



Холбоос | |
(хундага | )
2012-07-24 | 13:16
Манхүү
улайх

па1,2
за

па3
баланцгийн чэнн хязгаар, удаж ордын за


Холбоос | |
(pa | )
2012-07-13 | 12:28
naad teneg hyazgaaraa avaach, buduuleg

Холбоос | |
(pa | )
2012-07-13 | 12:27
duu ni orohgui bna, ene duug duulaad ene huu 9 honood nas barsan, tsusnii ovchtei baij gene

Холбоос | |
(pa | )
2012-07-13 | 12:25
Яагаад би амьд байна
Яагаад би үхэж байна
Яагаад би инээж байна
Яагаад би уйлж байна

Би энэ дэлхийд дахиж алхмааргүй байна
Бие минь хүнд байна
Шувуу болон халин нисэхийг хүсэж байна
Өмнө хэзээ ч байгаагүй илүү сайхнаар
Өндрөөс би энэ хорвоог дахиж хармаар байна
Энэ бол цөхөрсөн хүний эцсийн хүсэлт юм

Би амьдралыг зурагтай номтой андуурч байж
Боллоо, одоо би бүхнийг эрс өөрчилмөөр байна


Би амьдралыг зурагтай номтой андуурч байж
Боллоо, одоо би бүхнийг эрс өөрчилмөөр байна
Аажим аажмаар дээшээгээ хөөрч байгаагаа
Асар ихээр мэдэрч байна

Хорвоо хэмээх уудам сугалаанаас
Ховорхон азгүй билет надад таарсан
Бие минь хүнд байна
Би ажил, гэр гэсэн робот байхыг хүсэхгүй

Яагаад би амьд байна?
Яагаад би үхэж байна?
Яагаад би хашгирч байна?
Яагаад би уйлж байна?

Би энэ дэлхийд дахиж алхмааргүй байна
Бие минь хүнд байна

Бие минь хүнд байна
Өөр ертөнцөд хүргэж өгөх усны давалгаанд итгэж байна
Өмнө хэзээ ч байгаагүй илүү сайхнаар
Өндрөөс би энэ хорвоог дахиж хармаар байна
Ийм учраас шувуу байх надад таалагдаж байна

Нойрс доо анд минь… нойрс

Холбоос | |
(Манхүү | )
2012-07-10 | 20:56
баярлах ойлголоо

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)