PEEPHOLE
2012-03-18 21:29
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
Сэтгэгдэл(2)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 984 удаа
морь уначихсан л цогиод байсан. тэгж явсаар хүрсэн газарт...
жирийлгээд тарьчихсан баахан модод. холоос жирийн байснаа ойртоод очихоор учиргүй том. тэнд баахан том том, асар том үр жимс. хул шар өнгөтэй.
- энэ юу вэ?
- лэмоон л байна
тэгээд тэр том том, зузаан хальс юм уу бүрхүүлтэй байрын үр жимсийг нимбэг гэж зөвшөөрч байтал каадр солигдсоон. тэхх, солигдсон.

дараа нь... тээр тэнд, урагшаа нэг их эрчилж хуйларсан хар саарал үүл... наана баахан амьтан үймж шуугиад л. яваандаа өнөөх хар саарал үүл дээш шуугдаж хав хавтгай хар юм болсноо төдөлгүй бөрсгөр мэтаал гадаргуутай нимгэн хавтгай... харь хөлөг болж хувираад... ингээл... ингээл.../гараар үзүүлэв/ нисээл өнгөрсөн дөө, мануудын дээгүүр.

дараа нь... би хэвтжийсан, газарт, түрүүлгээ харчихсан.
Норов... гэдэг нь гоё үнэрт шдэ, тэр хажуугаар ирээл хэвтсэн, тэнд хүмс нэхх нуувчинд хэвтжийгаам шиг зэрэгцээл хэвтээд байсымүда.
би... Норов байна! гээл. мэдэгдкүг хичээгээл хөдлөхгүй хэвтжийсан, Норов анзаараад л.
тэгээл маний нуруу зоог нэхх илэхийм.
харамсалтай нь тэгээд каадр солигдоод.

сэрээд, нисдэг хүнээс мээсэж нэхэж мээсэж илгээв.
гадаа бороотой.
утаат хотоос салаад маний ханиалга татарсан маягтай.
харин би ядарсан маягтай. 
гарахын өмнөхийн өмнөх шөнийн ядаргаа салаагүй, маягтай.
гайгүй түүний аяг авир маягтай, 
ганган цагааны тухай асуугаад, маягтай.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2012-03-27 | 11:36
тиймаа, гоё

Холбоос | |
(qwerty (зочин) | )
2012-03-24 | 09:27
Ymar aimaar tod zuudeldgiin be.Gekhdee goy umaa,ingej zuudeldeg.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)