УБ-д байх хэд хоногтоо үрүүль дээрээ араатай тэрэг ирэнтаалдсан чинь ирээд хувийн биш хувьсгалын тэргийг барихаар зүүн гараа хий савчаад хэрэндээ эвгүйтэв дээ. яджийхад нөгөөх нь мехааник тэрэг. 4 тн-н сайхан траак бий. түүнийхээ тэвшинд хавийн ногоочдын төмс болон хүнсний ногоог дүүргэж аваад л Дүнжингарав зах руу гараад жийчинэ шүү дээ. амандаа бол зах дээр хиит болжийгоо зохиолын дуу гингэнээстэй. хаа нэг бэлмоорканаал тамхиа баагиулсан шиг хааз гишгэж явахад ногоочин өвөө нарын нүд над рүү зоогдоостой үэхэхэхэ.
за тэр яахуу.
хэрвээ би жолооч байсан бол тийм л байх байсан. хэрвээ би намартаа ногооны траак барьдаг жолооч байсан бол тийм л байх байсан. хэрвээ би зохиолын дууг хооронд нь ялгаж сонсох чадалтай чихтэйсэн бол ингэх л байсан гэх мэт. ер нь амьдралд "хэрвээ би...шидтэн бол" ... аа биш ээ ... "хэрвээ... тэгсэн бол" ингэсэн бол тун өөр байх байсан гэж санаашрах үе хаа нэг байх. харамсалтай нь тэрхүү өөр "би"-гээ гол дүрд нь тоглуулсаар тоглуулсаар жүжиг дуусахад яг л одоогийн байгаа үзэгдэл дээр ирдэг нь зохиолчийн буруу юу бичээчийн буруу юу.
за энэ яахуу.
заримдаа бодохоор амьдрал өөрөө яг машин барихтай адил юм. автмаат тэрэг, мехааник тэрэг гээд л.. би бол одоогоор мехааникийг нэг юм сажлуулмар аяджийна. нэлээн удаан тэрэг унаагүйг ч хэлэх үү, угийн хар дурандаа л явжийх шив дээ. мехааник тэргийг бол саййййййййййтар хурд авсных нь дараа дараагийн араанд сольж хийх нь зүйтэй. тэгвэл үүүннннн... үүүннннн.. гээд л давшиж алдана шүү дээ. тэгээл лагцраад хурд нь ханаагүй байхад нэгээс гурав руу, хоёроос дөрөв рүү, гурваас тав руу этр араагаа шидэлвэл хороопоо л ниаад хийнэ гэж мэд. мэдээж тэр дороо ниаад болохгүйэ. нэлээн салгалжийж тэрэг чинь оцгоноод эхэлнэ дээ. энэ "о"-р эхэлсэн үгийг машаан техникийн сэдвээр хэрэглэсэн болно. ойгоо гутаачив. нэг хүн хэлсэн шүү, "чиний блогийг уншихаар ой гутдаг" гэж. би ямар ойг нь сэргээж, дур хүслийг нь бадруулъя чигсэн биш. peephole-н hole-г харж орж ирчаааааааал нэххх, түвэг л байна. тээ? үэхэхэхэ...
тээр жил би нэг нандин хүнээ осолд түлхсэн хэрэг тарьсан гэж байгаа. нүгэлт эм. түүнийхээ лайг одоо болтол эдэлж байгаа нь бурхан басчиг шударга нөхөр юм гэж бодогдуулаад байгаа.
за за богооны цаг болов, дараа үргэлжлүүлсү.