PEEPHOLE
2010-10-05 06:46
A:хааяа бас дуу муу сонсийшд
Сэтгэгдэл(15)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 928 удаа
санаандгүй явжийгаад "токио блү нөүт" гэдэг "амьд" тоглолтын клүүбт жааз сонсож нэг үдшийг өнгөрөөв.

хүмүүсээ оруулж эхлээгүй, хүлээлгийн танхимд пиг хүн. зав залуухан хүн ховор. хаа нэг чинээлэг байрын өвгөн дагаад ирчихсэн ангарайтсан охид харагдав уу яав.
яасан ч ганган улсав, яасан ч гоё улсав, яасан ч гял цал газрав ... өнгөт кино л гэсэн үг... би тэнэж яваад орсон тул тэр дунд хар цагаан кино... үе үе жирэлзээстэй... зссзззссзз.з.зз.з.з... өнгөт кинонуудыгг зүсээл зүсээл хар цагаанаараа явсаар үйлчлэгчээс нь ноомэр авав. шүдний эмчийн үүдэнд тараадаг шиг ноомэр тарааж оруулдгым байна. чухал суудлын тасалбар нь дууссан гэсэн тул энгийн тасалбар авав. түрүүлж очсон нь урдуур ноомэр авч, түрүүлж дуудагдаж өөрийн хүссэн суудалд суудаг бололтой. нэлээн оройтож очсон тул хүлээлгийн танхимд бараг хүн үлдэхгүй болгожийж оров. оройтсон ч гэж дээ, угаас цагаасаа бараг 40 минут хоцорч оруулж эхлэв, японд бол тун хачирхалтай хэрэг. надад бол сайхан л байлаа, танил дотно ккк.... уламжлалт.

газар доош хоёр, гурван давхар ч буучихав уу яав, нэлээн л доош шатаар буулаа. аириш паабын талтай тэнцэх талбай. талбайн цаад голд жижигхэн тайзтай.
- таны ноомэр... за баярлалаа, энд хүнтэй хувааж суух суудал байна.. гээд алга дарам жижигхэн ширээнд танихгүй хүнтэй чихцэлдэж суулгах болтой юм хэлжийна. тайз руу харах гэсээр маргааш нь хүзүү гоёодох маягийн юм болмоор суудал.
- өөр суудал байхгүй юу? гэсэн "тээр тэнд нэг суудал байна, гэхдээ тасалбарын үнэ нэмэгдэнэ" гэнэ. би ч яахав, Дөрвөн толгой-д титанийн уурхайтайм чэнн "яадын тэнд чэнн сууя, үнийг нь хэд ч нугалаад төлсөн яахав" гэж томорсоор... хар цагаан киноноос гарч ирснээ умартан тийш зүтгэв ээ. тун зүгээр суудал таарав, яг тайзны хажууд шахам.
хоол, уух юм захиад удалгүй тоглолт эхлэв.

зураг 1. 2. ойлгомжтой, гаднах зарын самбар
зураг 3. тэмцэж байж олж суусан ширээ. өлсгөлөн явсан болохоор хоолны цэс авчирч өгөхөөр нь параанц маягийн "иж бүрдэл" хоол захиж махиад бага сагаар өнгөт киноны хүмсэд дөхөж очихоор санаархсан боловч ихэнх хүмс нь ганц хундага дарс юм уу, коктэил авчихаад тоглолтын турш шимээд суучихдым байна. би тэнд хар цагаан кино царайлчаад зууш мууш, мөөгний сүмстэй хонины давтсан мах, дэсээрт үмхлэн үдшийг барав.

Робэрта Флак гэдэг хар арьст эмэгтэй дуучин. цагтаа цалгиж байсан болтой хоолойтойм. дал гарсан хүн гэхэд амралтгүй шахам, цаг хэртэй дуулахад цуцсан шинж мэдэгдсэнгүй. "энэ чэнн эмээ байшдэ, түрүүн алхаж байхдаа найгаад ойчих гээд байсан.." гэх хэрнээ нүдэндээ нулимс цийлэгнүүлэн уярах хар цагаан киноны хам тоглогчийг үл тооцон хэлэхэд байнаа, жааз гэдэг хөгжмийг "амьдаар" нь л сонсууштай санагджийдаг шүү.

дуу хөгжимд автан дуниартаж суусан маний бүлцэнд туссан нь нэг ширээний цаахнатайд суух толиотой хижээл эмэгтэй. тавин нас хол гарсан байх. бие гоолиг, цөөн хэдэн үрчлээг оруулахгүй бол арьс толигор, нуруу цэх, үс сэвсгэр, намираа, өөрөө намжиртай, наалинхай. тайзны яг дор, гитарчин өвөөгийн өөдөөс харж сууж таарсан тэр эмэгтэй тоглолтын турш эм хүний ид шидийн зах зухаас үзүүлэх тоглолт хийсээр, би биширсээр. тэр эмэгтэйн харц шидэж байгаа, талимаарч байгаа, намжиртай гэгч нь инээмсэглэж байгаа, донжтой нь гэгч нь хөгжмийн аясаар биеэ займчин суугаа... ай юутай наалинхай, юутай эмэгтэйлэг. эрчүүд эмэгтэй хүнийг ийм л байгаасай гэж хүсэцгээдэг байх. гэтэл би... яагаад иймийм бэ. атаархаж үхэх гэснээ больсон. надад бас жоол жуул амжуулах ажил байшд.. юм хумаа цэгцлэх.. зарим хүнтэй тооцоо бодох... гол нь эх орноо.. эх орноо.. зазззз донгосох яамай.

надад байдаг нэг сиди-н дээр энэ дуучны дуулсан дуу байдаг, би түүнийг нь подоороо хаа нэг сонсдог байсын байналээ. хойх нь мэдэв. 

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
( Зэрэглээ | )
2010-10-16 | 14:28
saihan baisaniig n hojim l medreh baihdaa.

Холбоос | |
(хундага | )
2010-10-16 | 13:21
Хүү
уйтгартай ч гэж дээ, хүнээр бол юм юм үзчихсэн, хал дол цохиж, хэр баргийн юманд дээш доош орохгүй, жаахан хөлчүү ккк

Жамба
тэнд чэнн бүр хоолой нь хүркү шд

этр гээл бүлт бүлт явахаар нээрээ ч том ордонтой болцым шиг санагдахын, энэ юуных вэ, энэ.. энэ яг Бямбын хямрал шүү

Даиана
аан.. залуудаа завгүй байх сайхан шдэ!

Холбоос | |
( Зэрэглээ | )
2010-10-15 | 17:38
eh ornii chuhal ch yaahve.

geel yag durgui baisan hvnvvs shig, ooriin medelgui henee tusdiim bndaa.


amraltiin medremjiigee.

Холбоос | |
(Jamba (зочин) | )
2010-10-15 | 17:31
Chi zaaval ter 4 tolgoin gertee duuluulj yaax geev. Fitness-xee uruund duuluulaach. Gym ni gej sprotiin ordon shig yum bdag bxaadaa ayguid bol...

Холбоос | |
(xvv | )
2010-10-14 | 12:09
Уйтгартай санагдаад байдаг юм. Тэгж байгаад амьдаар нь л нэг үзье...

Холбоос | |
(хундага | )
2010-10-14 | 12:00
Мар2
жааз "амьдаараа" л гоёым

баярлалаа, чамд бас төрсөн өдрийн мэнд!

арч-цээгии
тийм болтой

Жамба
хаха дуугүй кино!

гэртээ авчрах гэхээр хоолой нь хүрэхгүй биддэ, манай том өрөөнд

Даиана
юуг 7, 7 хоногийн давтамжтай мэддэг байсан гэж?

аа харин эх орон бол чухал шүү тээ?

аи о комэтэ
ннн?? чи өөрөө бабү

Такара
ээ л дээ, ийм эрпортааж этр гээд.. би байнга л эрпортааж хийжийгаашд, хундагын байдлыг кк

нам жим байх л хамгийн дээрийм шиг байна даа, ер нь

Зараа
та бүр спаамчин болцорсымү даа? эсвэл ийм мэндчилгээчин болоо юу? гэж егзөртөөд үргэлжлүүлэхэд

сайн байна уу? Зараа
сайхан намаржиж байна, Та сайхан намаржиж байна уу? Та бүгд сайн байгаа нь юутай сайн. би бас сайн. энд ч бас эрт сэрүүслээ. энд цаг агаар эндхийнхээрээ л байна. Та бүхэнд сонин сайхнаасаа бичье даа.. ингэхэд Та бүхэн гэж хэн хэн билээ?

хариу хүндэтгэн ёсолсон хундага

Галавсай
дотроо горхойтой модоор хийсэн жаазыг сонсохоор байнаа.. нэг тийм чимээ гарах нь ч гардым байлээшү cool

Холбоос | |
(Galavsai | )
2010-10-13 | 16:28
ene jaaznii yug n sonsdog bnee geel erguulj toiruulj jaal harjeej bilee.Tegsen ter jaaz n oor jaaz bsiin bnlee shd ярзайтал инээх

Холбоос | |
Сайн байна уу (3apaa (зочин) | )
2010-10-11 | 22:09
Сайн байна уу Хундагаа,

Сайхан намаржиж байна уу? Бид бүгд сайн. Энэ жил эрт сэрүүсэж байна. Аль эсхүл завгүй гүйгээд хугацаа өнгөрсөнийг мэдээгүй байж магад. Танай наана чинь цаг агаар ямар байна? Бидэнд сонин сайхнаасаа бичээрэй.

Хүндэтгэн ёсолсон

Зараа

Холбоос | |
(takara | )
2010-10-06 | 05:32
iimerkhuu reportage chin estoi sonirxoltoi yum bna, bicheed bgaarai, unshaad bna shuu
uugeer bol bolson yavdalgui nam jim l bna, xar tsagaan kino ch boltugai uzex yumsan am'daaraa
sonsoj bgaa duu gevel divan galaviin
http://www.youtube.com/watch?v=_ifJapuqYiU


Холбоос | |
(ai wo komete (зочин) | )
2010-10-06 | 00:29
incredible baby

Холбоос | |
( Зэрэглээ | )
2010-10-05 | 19:09
hehe. odriin mend!

sanamsargui ch bolov neg iimerhuu yum uzej aljaal yugaan tailhiimsan. ug n 7, 7honogiin davtamjtai neg meddeg baisan chin oirdoo barag sariin daraa neg meddeg boloh geed baina uu gui yu.
гэтэл би... яагаад иймийм бэ. атаархаж үхэх гэснээ больсон. надад бас жоол жуул амжуулах ажил байшд.. юм хумаа цэгцлэх.. зарим хүнтэй тооцоо бодох... гол нь эх орноо.. эх орноо.. зазззз донгосох яамай.

Холбоос | |
(jamba (зочин) | )
2010-10-05 | 15:40
guie chi chini buur ungut kino ruu ortsiin bna. Bi bol er ni barag amid toglolt uzej uzeegui boloxoor B/W baitugai duugui kino yum bishuu. gesnees 4 tolgoid gazartain bol gertee avaachij urij duuluulaach tav tuxtai bishuu.

Холбоос | |
(arch_tseegii | )
2010-10-05 | 12:53
jaaz yaj ch bodson goy l do
odoogoor amidaar sonsoogui l bn ymar ch bsan nice
mar2
ter ch tiim shuu

Холбоос | |
(mar2 | )
2010-10-05 | 12:39
gesnees ongorson ch gesen torson odriin mend za?

Холбоос | |
(mar2 | )
2010-10-05 | 12:38
jaaz uu? zuragnii jaajaas dutahgui goyo shd kkk

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)