PEEPHOLE
2007-03-10 21:06
A:ннннн..
Сэтгэгдэл(17)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1077 удаа

  - байна уу?
  - байна аа
  - сайн уу? юу байна?
  - өө тайван даа....
  .......
  .......
  - өө нээрээ нөгөө манай О ах өнгөрчихөж гэнэ, урд шөнө...
  - ээ тийм үү? 

ингэж хэлээд би мэддэг мааниа уншив. хэзээ ч юм, хэнээс ч юм сурсан 3 мааниа 3 удаа амандаа дуржигнуулав. санаандгүй танилцсан ах хүүтэй ярьсаар байгаад цусан төрлийн биш ч нэлээн ойрхны садан төрлөө мэдэлцээд жил гаруй л болж байх шив. бид хоёрын садан төрлийн холбоог хэлхэж байсан хүн өнхөрөөд өгч. 
маани дуржигнуулсан ч харамсаж халаглаж сүйд болсонгүй, харайж босож баярласангүй...шууд хэлэхэд юу ч гэж бодсонгүй. юу ч гэж бодохооргүй садан байв тэр хүн, миний хувьд. 
үргэлжлүүлээд ойр зуурын сонин сайхан энээ тэрээ гэсээр тав гурван үг сольж хэдэн минут гар утсаа чихэндээ наалдуулан суув. 

  - за пока
  - за...
гэсээр яриагаа дуусгав. 

ээж сонссон болов уу...эгч бас мэдсэн болов уу...яаж хүлээж авсан бол энэ мэдээг...ээж уйлсан болов уу...эгчид ямар байсан бол гэхчлэн хоорондоо төстэй бодлууд ар араасаа хөврөв. талийгаач болсон тэр хүн ээжийн анхны нөхөр, эгчийн эцэг нь байсан болохоор тэр. ээжийн анхны хайр нь байсан байх.

хүний амьдралд юу эс тохиолдохов, залуухандаа тэр хүнтэй сууж, эгчийг гаргаад тун удалгүй салаа замын эрхээр салсан юм биз дээ, манай ээж. дагавар хүүхэдтэй гэж тээршаалгүй амьдралаа холбосон юм биз дээ, манай аав...эгчийнхээ эцэг, ээжийнхээ анхных байж магадгүй тэр хайрын эзнийг гэр бүлийн альбомд байх хар цагаан зурган дээрээс л харж, тэр л залуухан, хойш нь самнасан өтгөн хар халимагтай залуу чигээр нь ой ухаандаа хадсан юм биз дээ, би. 

хүний мууд дурласандаа биш, яагаад ч юм зүгээр л тэр хүнийг талийгаач болсон гэж дуулаад ээжид юу гэж бодогдсон бол, уйлсан болов уу гэсэн бодол хэдэн өдөр намайг ороов. нас дээр гарч, тэр гуайн хүүгийн эхнэрийнх нь эгчийнх нь тэр нь бурхан болж гэж дуулаад бараг уйлан алддаг хүн чинь зүв зүгээр лав байгаагүй л байх. гэхдээ яг юу гэж бодогдсон бол, ямар бодол шингэсэн нулимс байсан бол...

хүн ойр дотныхоо хүнийг, тэр тусмаа дурлаж хайрлаж, нэгэн цагт дэр нэгтгэж байсан хүнээ нөгөө ертөнцөд одлоо гэдгийг дуулаад юу гээчийг бодож, нүдэндээ хэр зэрэг шорвог нулимс цийлэгнүүлдэг бол. ялангуяа амьдралынх нь сүүлийн өдрүүд байтугай амьдралынх нь талаас илүүд хамт байгаагүй бол ямар дурсамжаа сэргээн санах бол. хэр зэрэг харамсаж гуниглах бол...бас тэр нь хэр удаан үргэлжлэх бол. 

оронд нь өөрийгөө тавиад бодож үзэв, сураагүй юм биш. дүрүүдээ хуваарилаад л, үйл явдлыг нь бяцхан найруулаад л, ургуулаад л, фантаазлаад л. . . уйлмаар болж ирж байна аа, яахын аргагүй. . .энэ ч мэдээж. гэхдээ харамсаж гуниглахаасаа илүү аймшигтай санагдав. аймшигтай ганцаардана гэдгээ мэдрэв. надад хайртай байсан, миний хайрлаж байсан хүн...нэгэнтээ бие биедээ соронзонгийн эсрэг туйл мэт татагдаж, түүнийхээ байгаа орон зайд хамт байж, цаг хугацааг хамтдаа тоолж, зүрхэнд нь байх өөрийнхөө суудлыг мөнхийн мэт санаж...хайрлуулж байгаагаа мэдрэхдээ хамгаас жаргалтай байсныгаа, тэрхүү жаргалыг бэлэглэгч нь одоо ингээд хумхийн тоос мэт замхраад алга болж байгаа гэж бодох тусам...ганцаардана гэдгээ мэдрэв. тоос болон одох түүний сэтгэлд эцсийн мөчийг хүртэл миний суудал байсан эсэх тухай бодохоос эмээнэ гэдгээ мэдрэв. гайгүй том нүдний минь аяганд дүүрч, тогтож дийлэхгүй болсон нулимс миний мэдлээс гарч, тэртээ доор өндөр өсгийтийн хоншоор дээр под под...уг нь тэвчээд ойр ойрхон гүнзгийхэн шиг амьсгаа авч, дөнгөж бариан дээр ирсэн морь шиг самсаагаа сарталзуулаад зогсож байсан чинь байдаггүй ээ...галт тэргэнд байгаа бусад улсыг юман чинээ ч бодсонгүй, энэ дураараа нулимс.

нулимс маань ч дураараа юм, аргагүй дээ эзэн нь зоргоороо юм. зоргоороо хүн зөвхөн өөрийгөө бодож, ганцхан өөрийгөө өрөвдөж, өөрөө ганцаардахаас айсандаа нулимсаа барьж дийлэхгүй байсан бол яахав? хайрлаж байсан хүнээ амьдралын сайн сайхнаас амсахгүй болчихно гэсэндээ биш, хар амиа бодсондоо харууслын нулимс унагаж байсан бол яахав? 

яаая гэхэв, байгаа нь л энэ юм. энэ байгаа чигээр минь дурлаж хайрлаж байсан түүндээ талархаж л таараа, эцсийн мөчид...дандаа хайрлана гэж амалчихаад хэлсэндээ хүрээгүйд нь гомдсон сэтгэлээ уудламаар санагдаж л таараа, эцсийн мөчид...тэгээд намайг хайрлаж байсан болохоор нь түүнд хамгаас хайртай байсан гэдгээ дахин нэг хэлмээр санагдаж л таараа...тэгээд аз байгаад хажууд нь ойрхон байх завшаан олдвол гарыг нь атгаж, нүдийг нь харж, үсийг нь илмээр санагдаж л таараа ...бүр давраад хэзээ нэгэн цагт зөвхөн минийх байсан уруулынх нь илчийг мэдэрмээр санагдаж л таараа...би яг ингэж бодов. 

сэтгэл хоосроод удаагүй ч юм шиг удсан ч юм шиг, түүнийгээ дүүргэх гээд ч байгаа юм шиг дүүргэхийг хүсэхгүй ч байгаа юм шиг, эсвэл зүгээр л дүүргэж чадахгүй байгаа өөртөө уур хүрэв. ийм ч юм бодож, туфлийнхээ хоншоорыг норгож байх ч гэж...гэж бодов. 

гэвч...гэвч ингэж фантаазалж бодоод сэтгэл бага зэрэг онгойв. хайрлаж дурлахдаа амиа боддог хүний сэтгэл амархан ч юманд онгойх юм даа хөөрхий.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
( Зэрэглээ | )
2011-02-28 | 11:43
dutuugaa noholtsoj, dunduuraa duurgedeg n..
gantsaaraa bish hoslon horvoog tuuldag n..

hvmvnii zohitsol horvoogiin jam ym biddee



Холбоос | |
(хундага | )
2011-02-28 | 10:22
Зэрэглээ
Хүү үе үе ийм шдэ, сардаа нэг тоосыг нь гөвөхөөр арай гайгүй кк

Хүү ч жаахан байж дээ, энэ өнгөрсөн зууны бичлэгийн үед.

ахиад Зэрэглээ
ннн.. аргагүй үр төлөө эрүүл саруул өсгөн торниулж, удмаа үлдээх үүрэг хүлээсэн болохоор л тэр байх даа. аав нар.. үлдээх анхан шатны үүргээ гүйцэтгээл үлдсэнийг нь ээж нарт даатгадаг байх.

аа миний аав огт өөр байсаан, ээжтэй яах гэж суусым бол гэж гайхмаар ээжээс илүү кк

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-27 | 15:12
amidral es amidraliig bi oilgohgui ch
ahiad ongorsond buruu ogohgui
aldaj onood, uilj duulsan ch
argagui.. eejuud l aavaas tevcheertei

gej bi bododiin

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-27 | 15:04
yah gej setgegdelvvdiin ehend baigaa hvvgiin vgsiig unshvaa. chyort!
ter lav bichlegiig n unshaagui shuud setgegdel bichsen baihoo yag tegsen l baih..



Холбоос | |
(хундага | )
2008-08-31 | 09:35
Snakeman дохио зангаа ойлгоно биддэ? ккк

тэр хүн манай ээжийг орхиод явчихсым, хот руу.. эсвэл хот руу татаж авна гэчихээд ирж аваагүй ч билүү..

Холбоос | |
(guzeelzgene (зочин) | )
2008-08-31 | 02:30
Зургийн дэвтэрээ хувааж хэрэглэсэн зуслангийн анддаа баярласөөн. зуслангийн охион. нэрээ хэлчихээч дээ. насаа зурчихаач дээ.
кадр солигдоно.
яажийгаамбэ энэ эгч чинь хэлгүйшдээ... атаманы зүрх пал...

Холбоос | |
(guzeelzgene (зочин) | )
2008-08-31 | 02:26
хэдхэн цагын өмнөхийг давтчихсан юм шиг зүйлийг уншаад дахиад бодол болов...

өөрийнхөө ч мэдэхгүй хэн нэгний тухай өөрийг нь ч танихгүй хэн нэгэнд ярьчихсандаа тэртээ хойно нь харамсаж билээ...


Холбоос | |
Сэтгэгдэл (jamuxa | )
2007-11-11 | 01:08
Applause

Холбоос | |
:) (Зочин | )
2007-05-14 | 18:42
их таалагдсан нь...

Холбоос | |
Сэтгэгдэл (Зочин | )
2007-05-05 | 19:20
yahuudee.. hairtai bolgonoo aldah medeej getsuu.. aldaj bj tom uhaarliig bas olj avdiim shig, amidrah itgel temuuleh temuulel bdg bolhoor ongorsnoo ardaa orhio..l ireeduinhee hongilruu nogoo laa yumuu shidenzniii gerelruugee zorigtoi haraa..l temtsee..l tulaldaa..l yvdag gej...
yvahaas oor zam bhgui bolhoor odoo yaahuudee..huvi tavilan geechtei evlereed nusaa archaad omdoo tataad yvdiiim bi .. tenhee l heregtei...

tatah

Холбоос | |
<i>Сэтгэгдэл</i> (erdek | )
2007-04-16 | 01:09
Сэтгэгдэл болгоод үгэн цацал өргье...

Хааяа хачин утгагүй санагдах
Хаяад явъя гэвч зүрх үл хүрэх
Чирч биш чирэгдэх хувьтай
Чихэртэй ч шорвог голдуу
Чимээгүй үхлийг ардаа нуусан
Амьдрал чи надаас юуг хүснэ вэ?

эсвэл....

Миний амь чиний амь
Мөнхөд эргэх цагийн хүрдний дэргэд
Ганц амьсгал
Миний бие чиний бие
Зах нь үл харагдах орчлонгийн доторхи
Хумхийн тоос....



Зассан: erdek хэзээ: 2007-Apr-15 05:27

Холбоос | |
Сэтгэгдэл (erdek | )
2007-04-16 | 00:54
Анхны хайр гэдэг жинхэнэ хайр байдаг гэж...Хайр гэдэг утгаараа мартагдана гэж байхгүй нь тодорхой...Хэдий салсан ч хаана юу хийж явдаг бол гэж үргэлж боддог нэгэн нь байсан болов уу...Хэдий салаа замын эрхээр салсан ч гэлээ бодол санаанд нь нэгэн том орон зайг эзэлсэн нэгэн байсан байх да...Өөрийн биеэр жинхэнэ хайр гээчий нь ч мэдрээгүй надад бол яг тэр гээд оноод хэлчий гэвч...Ямартай ч тэр хүн бурханы оронд морилогээ...

Холбоос | |
Сэтгэгдэл (mooliihon | )
2007-03-22 | 12:51
ehlel hesgiig ni haraad zohiol tawisan bn gd unshaad bdag bsan chini suuldee bodit amidral ruu orood yawdag bn shtee hetsuu l yum yamar negen hunee aldah bas eemr l bhd aa tehdee l uzeegui huniig uztsen yum shig setgegdel turvvltel ni bichsen bn sht
ursan saihnii hel baylag bas bn shte tand yaaj ingej eemr bichdeg bnaa duudee zaaj uguurei za huniig bas helkj yrij buigaar ni tarhiniih ni bagtaaamj setgehuig hardag gsn tegheer taniih ch.. heleh ch ug alga hehehe

Холбоос | |
XYY-d (хундага | )
2007-03-14 | 14:53
hisashiburi. ima mongoru ni irundatte? ganbatteru kai?

tegj bgaad aimaar nyagt taniltsana aa. genguut aij maiv aa chi.

okotoba ni amaete mail kakasete morau wa, sono uchi.

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-03-14 | 14:52
hahaha mar2...
chi bas tegj bgaad fantaaztai shuu ain? bi yag ineemsegleed ... tsaashlaad yu yaah gj bsnyg yaaj medchihev ee? gsn.
chinii onooh seegii (seegii is setgel, ok?) bas helbelzee yu? unshij bhdaa...

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)