PEEPHOLE
2009-01-26 22:49
A:ннннн..
Сэтгэгдэл(17)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 760 удаа

өнгөрсөн жилийн адаг хавьцаа Токиогийн баруунчаа байх Такаозан гэдэг ууланд бидний зоригт нөхдүүд мацан гарч, уулын орой дээр алсын бараа ширтэнгээ улс орныхоо ирээдүйг шүүн хэлэлцсэн билээ. үр дүнд нь дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал сайхан эхэлж, өрнөж, хөгжиж...улмаар батжин суурьшиж байна.
тэрхүү мацалтын явцад зарим нөхдийн маань урьд хожид үзэж хараагүй юм хум, үйл явдалтай учирч, бид нийтээрээ ихэд баясан хөгжсөн юм. тэдний заримын учрыг олохоор мулгуу би мөчид ухааныхаа, мөлгөр тархиныхаа мини түвшинд энд тэндээс өвдөл цөвдөл цуглуулснаа өргөн барьжийна.

гэдэг энэ дээрх өгүүлбэрийн ихэнхийг өмнөх
нэгэн бичлэгийн толгойд бичцэн байгаа бөгөөд энэ авиралтын үед тохиолдсон өөр нэгэн явдлыг тодруулсныг дор буулгав.
буруу зөрүү байвал мэргэн нэг нь засаад өгөөрэй, мэддэг нэг нь хэлээд өгөөрэй.
=====================================================================================
бид уулын оргил руу өгсөх хэд хэдэн замаас нэлээн тойруу 6-р замыг сонгосон бөгөөд энэ нь тэр замд байх Биватаки хэмээх жижгэвтэр хүрхрээг үзье гэж шийдсэнийх байв. хүрхрээ рүү дөхөх тусам дээрээс буух усны чимээ чих мялааж, чийглэг агаар хамар өөд сэнххийнэ. дороос өгсөх үед хэн нэгэн салаа цэргээ оройн тоонд бүртгэж байгаа мэт “зандрах” бөглүү чимээ гарч, угийн нанчилдаанд нугасгүй бидний сонирхлыг ихэд гозолзуулсан тул алхааг  ихэд хурдасгасан боловч зодоон нүдээн болж буй янз байдал үзэгдсэнгүй явсаар хүрхрээнд хүрэв.

хүрхрээ яг унаж байгаа хэсгийг хүний нүднээс далдалжээ. зандрагч бидэнд үл үзэгдэнэ. “энд зураг хөрөг авах нь зугаа биш дараа болжийшү” гэсэн анхааруулга хадсан сараалжин хаалганаас жүдочдын өмсдгөөс хэд дахин нимгэн цагаан өмсгөлтэй, нилдээ шалба норсон бүсгүй үснээсээ ус дуслуулан гарч ирэхтэй тааравай. цаахна нь бас нэг “норсон” бүсгүй. бүсгүйчүүдийг өнөөх үл үзэгдэх зандрагч л үл ойлгогдох үгсээрээ, хүрхрээний дор командалж норгоод байсан шиг бололтой .. муу садист!!... осолдохгүй л япон хэл байх шиг байв. 

мөнөөх “норсон” бүсгүй ирийтэл дэвссэн бараан чулуун зам дээр нойтон хөлөөрөө сарвайсан мөр гарган тамгалсаар бидний цааш өгсөх замын баруун гар талд байх хөөрхөн жижигхэн модон байшин руу орчихлоо. бидний нөхөд болох хэсэг эр хүйстэн маань бүсгүйг дагуулж ширтсээр хөл нь тэднийг өөрийн эрхгүй тэр байшингийн үүд рүү хөтөлсөн боловчиг хөмсөг зангидсан, хар цагаан хосолсон номын кимонотой эр тэдний минь хоншоорыг хавчих шахан хаалгыг хааячихавай.. харамч муу золиг.

тэр байшингийн үүдэнд байх самбарт 水行 буюу махчлан орчуулбал “усны явдал, усны үйл” буюу ясчлан орчуулбал “усан бясалгал” буюу шөрмөсчлөн орчуулбал... шөрмөс сунах тул болив ккк...хэмээх үгс бичээстэй байв.

тэр бүсгүйчүүд "усан бясалгал" үйлдэж байхтай бид таарчээ.

ер нь ус л оролцдог бол “усан бясалгал” гэж нэрлэдэг бололтой. хүрхрээнд цохиулах, гол болон далайн усанд орох, биеэ усаар булхах, цохих... гэх мэт нь бүгд энэ төрлийн бясалгал болох нь ээ. тэгэхээр бидний таарсан нь усан усан дотроо бүр “хүрхрээн бясалгал” болж таарах нь. товчлоод “хб” гээд явчий ккк.

"хб" гэж юув?
энэ бол усан бясалгалын нэг төрөл бөгөөд дээрээс буух хүрхрээний усанд цохиулангаа усны хүчээр “би”-гээ гэтэлгэн тонилгож, “би”-г туулан ангижирснаар 無我 буюу нирваанд хүрэхийг зорьдог юм байна.
зорих нэг өөр хэрэг, зорьсондоо хүрэх нэг өөр хэрэг. энэхүү бясалгалыг хийж зорилгодоо хүрэх зам зуураа санааг тайвшруулан, шунал хүслийг номхотгон, сэтгэлийг ариусган, бас тэнхээжүүлэн, итгэлийг бататган, хатыг бэхжүүлж, ухааныг саруусуулах гэх мэт, гэх мэтээр бага багаар зорилгодоо дөхдөг бололтойм.
орчин цагийн эдсэг, яаруусаг, ачаалалсаг нийгмийн “боол” мэт болсон бидэнд тун хэрэгтэй “хб” байгааз?

"хб"-г хийхийн өмнө ба хойно хэрхэх вэ?
энэхүү бясалгалыг хийдэг, хийлгэдэг ч гэх нь зөв юм уу, сүм хийд, бас "хб-н газар" болгон өөрийн ёс жаягийг баримталдаг ч нийтлэг хэдээс нь дурьдвал:
- цагаан өнгийн эдээр хийсэн өмсгөл өмсөнө.
эдний өмсдөг цагаан өнгийн зөрдөг энгэртэй, өмд цамцархуу өмсгөлийг өмсөнө. “хб”-ээр орчин цагийн хүмсийг “номхотгодог” газруудад энэ өмсгөлийг 3000 эн – 5000 энээр зардаг юм байна. жаахан үнэтэйм, дахин долоо “хб”-дэхгүй хүнд бол. тэгсгээд унтлагын гувцас л болгодог байх даа.
- сакэ, давс, хүж бэлдэнэ.
"соёмбо" болохгүй нь, тэгээд ч хайран биддэ. манай талынхан бол "соёмбо"-оо уугаад "би"-гээ тонилгоцон нь дээршд, үэхэхэ.
- хүрхрээнд орохын өмнө сэтгэлээ ариусган бэлтгэж маани уншин, болзошгүй олсын үед хэрхэх зэргийг заалгаж авна. хүйтэн усанд юу ч болж болно.
- ам, хөл, гар, цээж, толгой гэх мэтээр бүх биеэ давсаар ариулж, түүнийгээ усаар урсгана. сэтгэл санаагаа төвлөрүүлэн “чангалаад”, хувинтай ус толгойноосоо цутгана. амаа ангайвал давстай ус залгих тул болгоомжтой, айн.
- хүрхрээнд яг орохынхоо өмнө давс, сакэ-гаар хүрхрээгээ бас ариусгаж, дахин маани уншиж хүчийг олон, гарын хурууг жаягийн дагуу дэс дарааллаар холбон залбирч (印を結ぶ) бие сэтгэлээ чангалан.. гэх мэтээр “хувийн сэтгэл санааны бэлтгэл”-ийг хангах бүх ёсыг гүйцээгээд, “сайн байна уу Хүрхрээ минь, намайг ариусгаж, амгалан түвшинг хайрлаж болгооно уу” ... гээд л хүрхрээндээ явж орчихно доо.
- “хб”-дэж дуусаад “зиа Хүрхрээ минь, зовлон гайг гэтлэхэд тусалсанд сэнькю” гэж хэлээд, “хб”-г дүүргэх залбирлыг гүйцээн, дараагийн нөхдөд хүрхрээг бэлдэж сакэ, давсаар ариусган... шалба норсон цагаан өмсгөлийн цаанаас нэвт гэрэлтэх дотоожийг үл тоон, үснээс дуслах усыг хавиар нэг цацлан, нойтон мөр үлдээсээр хувцас солих газар хүртлээ даарсан ч чичрэхгүй, цээж цэх алхах нь зүйтэйм.
би ч бүткүйэ, чичирсээр эрүүний хамаг шүд талаар нэг тараавал яана, “хб”-дсэнээсээ эссэн юм болж, сэтгэл санаагаар унах нь байнашд ккк.

ид "хб"-дэж байхдаа яах ийх тухай тодорхой зүйл олдсонгүй. бодвоос түүнийг дэлгэчихвэл хавийн хүмс энд тэнд өөрснөө болсон болоогүй “хб”-дээд, осол эндэл гаргахаас гадна “хб”-ээр мөнгө олдог газрууд маань яах билээ, бас Үл үзэгдэх зандрагч ажлын байргүй яах билээ. нэг удаагийн “хб” 3000 эн (30000 нэлээн гаран мянган төгрөг) гэсэн байх шүү.

бидний мацсан Такаозан уулын “хб” 12-р сараас 2-р сар хүртэлх өвлийн тэсгэм улиралд завсарладаг юм байна.

Аа харин, Биватаки-г хүрхрээ болгох ажлын талыг нь байгаль, талыг нь хүмс өөрснөө хийсэн гэнэ шүү. хүрхрээ “үүсгэх” чадалтай атлаа хүн гэдэг амьтны сэтгэл санаа тун ч хэврэг юм даа. бататган чангатгаж, ариусган тэнхээжүүлж, амар амгаланг олохын төлөө "хийсэн" Хүрхрээ өөдөө, урагшаа!

аа гэхдээ Хүрхрээгийн аманд цанын бааз барьжийлээ... Улаанбаатарт. өдөржингөө чаргаар гулгахад ч хорвоо дэлхий өнгө ороод явчихдаг шүү.

зураг 1. ойлгомжтой, "хб-джийна".. гэхдээ эрэгтэйцүүл
зураг 2, 3, 4. гарын хурууг элдэвлэн залбирах зарим жишээнээс..


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(donika | )
2009-02-03 | 14:26
d

Холбоос | |
(donika | )
2009-02-03 | 14:25
iim olon honoj baihad daraagiin bichleg uildeegui baigaa hundaga egch zalhuuraliin muu dvn tavilaa. huleej avna uu.

Холбоос | |
(Ganaa | )
2009-01-28 | 17:45
ХБ хийх хүрхрээн судар худалдан авбал бэлгэнд Япон хэлний гэрийн багш цуврал 3 боть өгий шүү...хэ хэ
Миргааш Ачлал их дэлгүүр, УИД, Скай худалдааны төв дээр 11 цагаас...за за болий болий та нар үргэлжлэлийг нь мэджийгаа биздээ.

Холбоос | |
(donika | )
2009-01-28 | 15:25
byasalgajiin ueiin dursamj neeh zuzaan bish tul bogino hemjeenii yum bichsen ch yaahuu bolison ch yahuu tegjiigaad bolnoo.
zaavar enteriig bol ooroo oortoo zohiogool byasalgal gedeg neriig ogool tag duugui zavilj suugaad yuuch bodku baihiig l heldiim shig baileedee tongue miniiheer haha..

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2009-01-27 | 21:48
монгол хүний уур уцаар, ойворгон зан, ямаан омог ер нь явж явж махнаас болоод байдаг гэдэгт итгэх болов туршлагаар. хөлдөж үхэхгүйн тулд мах идэж архи уудаг гэж ичихгүй хуцнаа бас.
малаа муулах гээгүй. хөлдөж үхээд байгаа малчидыг ч зэмлэх гээгүй. уураа л тэвчие ходоодоо ч амраая гэжугаа царай нь. иднэ идэх идэхдээ ханжааргатай идье л гэж.

монгол эрийн хугархаймар болхоор чингис гэж орилоод сэлэм сугалахгүй ч огцом түргэн уур хааяа гэнэт цээж яран гарч ирээд байгаан. яджаахад нүхтэй сүвээр бус битүү нүцгэн хэнхдэгээр гарч ирж цээж өвтгөхийг нь яана.

хундага-т
шүдээ горхойтуулахгүй л бол хамаашд. амттанд дуртай хүүхнүүд бол янагшд. big grin

баясум-д
тархиндахаа дэлгэвэл мань хүчгүйдэнэ, философид авъяасгүй,
тайл бүсэлхийгээ харуулвал шүгэлдэнэ, махан биенд нугасгүй
манаачийн хувьд манааны шовгортоо алга, оргох төлөвлөгөө нурав party

Холбоос | |
(хундага | )
2009-01-27 | 19:37
хонзо
хийсүгэй кк

кээчүб
чи бүр болохоо байлаа шүү.. ядаж бороонд нор хө.

Буяа
чи ч бүр нирваан болж гүйцжийгаан байна ккк.. нээрээ нэг тийш явхынсан, тээ?

Чимгээ
гаргаж уншсан танд гялайлаа

Баясум
энэ хүн нэг л биш ээ.. цагаан сар ойртсных уу? кк

дооник
бясалгажийсан үеэ дурсаад нэг бичлэг хийгээч хө

Фэриййсаг
би чигсэн.. ямар ч хамаагүйг нь

кээчүб
мах идкү байж дийлкүйэ..чихэр чиклаадаа л татмаар байна..яадын билээ.

Холбоос | |
(Friska (зочин) | )
2009-01-27 | 17:17
бясалгалд явчуул ч явчмаар л үе..усан, усан биш, ямар ч хамаагүй happy



Холбоос | |
(bayasum | )
2009-01-27 | 16:43
махнаас гарах гэж махан биеий маань хэлжээнүү?

манаач чинь ажлаа хийхгүй байгаамаадаа?

Холбоос | |
(donika | )
2009-01-27 | 15:26
tegej bol yostoi chadku.

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2009-01-27 | 14:54
эхлээд махнаас гарцгаа. devil

Холбоос | |
(donika | )
2009-01-27 | 14:40
hehe. shurshuurt byasalgal hiinee neeree. gesnees 10jild baihdaa yum yumruu l uscij yavdag baisiimuudaa. byasalgal hiij baisiim shuu. sar garan bolood bolisiim neere odoo bodson urgeljluuldeg ch yum biluu.

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2009-01-27 | 11:38
худлаа яв явандаа баяасум гэдгээ хавчуулкаа л. party

Холбоос | |
(bayasum | )
2009-01-27 | 11:28
Бясалгал, баясгалан, бяслаг эднүүд цаанаасаа нэг үндэстэйм шиг санагдхийн..

баясгалантайяа бясалган бяслаг шиг суугаад гэгээрч баясгалантай болов ч гэдиймүү..

Холбоос | |
(chimgeeE | )
2009-01-27 | 09:24
unshixad yasan saixan evteixen nydend naaldaztai bichee vee. aldaagyi, bas byx ysgyyd in tanigdaa l saixan bailaa

Холбоос | |
(Buya (зочин) | )
2009-01-27 | 08:28
би ч өдөр болгон л шүршүүрэн доор бясалгал хийдэг.
дараа нэг усан аялал хийцгээх юмсан.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)