PEEPHOLE
2008-12-18 19:52
A:ннннн..
Сэтгэгдэл(18)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 812 удаа

дээр үед ээ... баргалжил өнгөрдгийн өнгөрдөг сард Токиогийн баруунчаа байх Такаозан гэдэг ууланд бидний зоригт нөхдүүд мацан гарч, уулын орой дээр алсын бараа ширтэнгээ улс орон, эх дэлхийнхээ ирээдүйг шүүн хэлэлцсэн билээ.
үр дүнд нь дэлхийг хамарсан санхүүгийн хямрал сайхан "хөгжжийна".

тэрхүү мацалтын явцад зарим нөхдийн маань урьд хожид үзэж хараагүй юм хум, үйл явдалтай учирч, бид нийтээрээ ихэд баясан хөгжсөн юм. тэдний заримын учрыг олохоор мулгуу би мөчид ухааныхаа, мөлгөр тархиныхаа мини түвшинд энд тэндээс өвдөл цөвдөл цуглуулснаа өргөн барьжийна. буруу зөрүү байваас хэлнэздээ.

бид энэ зурган дээрх шиг (зургийг бол нээтээс туув) хөөрхөн улаан энгэрэвчтэнгүүд, улаан малгайтангуудтай таарсан бөгөөд тэднийг японоор
О-жизоо-сан гэдэг. 
“албан ёсоор” бол 地蔵菩薩 (じぞうぼさつ)гэдэг.
бүүр “албаны албан ёсоор” бол क्षितिघर्भ kSiti gharbha... магад Сэдгарав?... гэдэг гэнэ.
Сэдгарав гуай гээд нэрлэчий.

kSiti нь газар, эх газар, газар хөрс, gharbha нь хэвлий, сав гэсэн утгатай санскрит хэлний үгс ба утгачилбал 地蔵жизо буюу “газар лугаа агуулсан”, “хөрснөө орших” гэсэн үг болох аж.

Бурхан багшийг дүйцсэнээс хойш Майдар (?) (मैत्रेय maitreya) бурхныг энэ дэлхийд залрах хүртэлх “бурхангүй газрын бумба галзуурч” байсан хугацаанд Сэдгарав гуай хүний ертөнцөд амьдарч, хамаг амьтны туулах зургаан шатны (зам) талаар зааж сурган, гэгээрэлд дөхүүлэх их үйлийг гүйцээж асан бодьсадва буюу Гэгээнтэн ажээ.

японд, Хэи-Аны (794-1185) дунд үеээс шүтэж ирсэн ба энэрэл нигүүлсэл бялхах тайван амгалан дүртэй, баруун мутраараа модон таяг тулж, зүүн мутартаа эрхи барьснаар бүтээх нь элбэг.

Сэдгарав гэгээнтэн, нүгэлт төрөлхтнийг зовлонгоос хэлтрүүлэх, хувь тавилангийн эрхэнд цаг бусаар эцэг эхээсээ түрүүлэн одсон болон “одогдсон” нялх жаахан хүүхдийн сүнсийг аврахаар дээд доод зургаан шат (тив?) хооронд бадарчлан явдаг гэнэ. нялх хүүхэд бүрлээч болж, энэ орчлонг орхисны дараа "эцэг эхийгээ уй гашууд автуулж, ачийг нь хариулах байтугай, зовлон шаналал нэмсэн" хэмээн ад чөтгөрүүд шоглон тохуурхаж, эргэн хүн болж төрөхөөр очих ёстой газар нь очуулалгүй саад хийж тарчлаадаг бөгөөд хөөрхий бяцхан сүнснүүд тэрхүү дарлалыг үүрд амсангаа нүглээ наминчилж, чулуун суварга тасралтгүй барих хүнд үүрэг хүлээдэг гэнэ. зовлонд унасан тэр бяцхан сүнснүүдийг энэрэл хамгаалалдаа багтаан, Бурхны номыг айлдаж, хойд нас, гэгээрлийн замд хөтлөх ачтай үйлийг энэ Сэдгарав гэгээнтэн хийдэг хэмээх домог байдаг юм байна.

он цагийн уртад, хагацал зовлонд нэрвэгдсэн хүмүүс аврал эрэхийн эрхээр түүнийг шүтэж, түүнд сүсэглэх янз хандлага нь өөрчлөгдөж иржээ. орчин цагт олон түмэн Сэдгарав гэгээнтнийг бүтээхдээ голдуу хоёр тохойгоос илүүгүй өндөртэй бүтээж, хөөрхөн улаан малгайг тэргүүнд нь, хөнгөхөн жижигхэн энгэрэвчийг хүзүүнд нь тус тус залдаг болсон нь бяцхан үрсийнхээ арыг даатгаж, талархсан сэтгэлийнхээ илэрхийлэл болгож буй нь тэр гэнэ. нялх хүүхдийг японоор 赤ちゃん、赤ん坊  буюу "улаан нялзрай үр" гэдгийм.

оршин буй дэлхийн маань эхийн хэвлий мэт зөөлөн хөрс шинэ амийг өлгийдөн авч торниулан бойжуулж, хайрандаа бүүвэйлж агуулдаг шиг нүгэлт төрөлхтнийг үл төгсөх зовлонгоос гэгээрүүлэн ангижируулдаг ачтан хэмээх Сэдгарав гэгээнтэн улаан малгай болон энгэрэвчээр гоёсон учир ингэж олдов.


цаг бусаар тасарсан бяцхан амь ч бий, цаглашгүй нүглийн хэлтэрхий болгож “таслагдсан” амь ч бий. аль алинийг нь энэрэлдээ багтааж нигүүлсэнэ үү, Сэдгарав гэгээнтэн минь.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(annnnnn | )
2011-07-23 | 20:47
цаг бусаар тасарсан бяцхан амь ч бий, цаглашгүй нүглийн хэлтэрхий болгож “таслагдсан” амь ч бий. аль алинийг нь энэрэлдээ багтааж нигүүлсэнэ үү тэврэлт

Холбоос | |
(бужмар (зочин) | )
2009-04-14 | 14:50
iim uchirtai baisiim baijee.
"нялх хүүхэд бүрлээч болж, энэ орчлонг орхисны дараа "эцэг эхийгээ уй гашууд автуулж, ачийг нь хариулах байтугай, зовлон шаналал нэмсэн" хэмээн ад чөтгөрүүд шоглон тохуурхаж, эргэн хүн болж төрөхөөр очих ёстой газар нь очуулалгүй саад хийж тарчлаадаг" baih ni. Neg l sonin. Herev, hevliid baihad ni burleech bolgochvol, evii ter ur yuunii ni, etseg ehee ui gashuud unagasan yald unahav dee... Tsag busaar ehiin hevliid bureldlee chi gej, chotgoruud bas eereed zovoogood baidag yum boluu... Albaar burelgesen etseg eh nuglee yaaj namanchildag yum bol...

..........
saihan bichjee. Ihiig bodov. Chuluun suvarga gej goy ug bailaa. Bas, "цаг бусаар тасарсан бяцхан амь ч бий, цаглашгүй нүглийн хэлтэрхий болгож “таслагдсан” амь ч бий. аль алинийг нь энэрэлдээ багтааж нигүүлсэнэ үү, Сэдгарав гэгээнтэн минь" goy. Ug nairuulga tansag, utga surgamj gun...






Холбоос | |
(xvv | )
2008-12-20 | 12:23
Хахаха зүгээр л санацым болтайм... Эсвэл миний гэгээрлийн үр дүн байх big hug

Холбоос | |
Хариултаа авчих шиг боловш (Nasaa (зочин) | )
2008-12-20 | 11:48
Банзрагч гуайн охин юм байнш

Хэн юм болоо гэж бодоод байвш






Холбоос | |
(хундага | )
2008-12-20 | 10:57
Насаа
миний овгийг Хэнгуай гэдэггүй тул хариулж түвдсэнгүйшд

Киичюп
хөшөө мөшөөгөөр яахымб. хүн өөрөө сэтгэл хангалуун одвол тэр хөшөө мөшөө гайшд.
хүүхэдтэй бол! ээжийг нь ятга!

Хүү
аааа.а.а.а.а.а... яах гэдийна, чи?
би дэлхий бүх шашинг хүндэлнэ.

чихшиккк.. шашин болгоны хүнийг гэгээрэлд хөтлөх зам нь л өөр байдаг байх. диймү?

Холбоос | |
(xvv | )
2008-12-19 | 23:59
Өө яанаа өршөө намайг Христ байсым уу? tongue Энэ Сэрээ гуай чинь уг нь Буддашд Бишашинтан энэ тэр гэж бас байх уу tongue

Энэ Кетчуп их хүсэж байна даа. Хүссэн юм хүзүүгээр гэдэг үг үнэн бол эхнэр нь 3 ихэр төрүүлэх байхаа laughing

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2008-12-19 | 21:25
үртэй болохсон.

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2008-12-19 | 21:13
тэгвэл ер нь тэр сэдгарав сэрдамба сэдхарта за ер нь тэр сээгийнүүд надтай бараг ижилхэн зиндаанийх л юм байшд. ялгаатай нь тэдэнд хөшөө бий. ккк. манийг бол хэн ч танихгүй.
бас л шудрага бус айн.

Холбоос | |
Зио зио (Nasaa (зочин) | )
2008-12-19 | 20:46
Хариулт хүлээж байсан чинь талаар болов гэж



Холбоос | |
(хундага | )
2008-12-19 | 19:39
Фриска
зиа даа...заримдаа гэнэт энд тэнд таарахаар бас сонин байдымаа.
хямрал бол сайхан дэвжжийна доо кк.

Хүү
ууланд мацсан гэхээр л сүмд суулаа гэхийн, та зүгээр үү? ккк
улаан өнгөний хувьд кириисмас гэхээр нь л..

Кээчап
харин тэгээл Сэдгарав гуай тэмцжийгаан бишоо? кк

Клаүс
байдаг байхоо.. яахуу?

Баясум
түхх..

Холбоос | |
(bayasum | )
2008-12-19 | 19:05
харахаар тэр бяцхан хүүхдүүд шиг санагдаад эвгүй юма..

Холбоос | |
(Claus | )
2008-12-19 | 18:02
( эх болсон зургаан зүйл хамаг амътны тусын тулд) гдг шиг японуудад бас иймэрхуу утгатай үг бдг уу

Холбоос | |
(ketchup | )
2008-12-19 | 07:31
Хэрэв эцэг эхээсээ урьтаж явсан сандруу нөхөд бүрийг чөтгөрүүд балбадаг бол ч... хүйтэн шөнөөр төмөр саванд хаягдаж хоцроод хөшигсөд, умай дотроо мөчлөгсөд ээжийн хайртай хүсээгүй аканбоонуудад уг нь ямар буруу байхав дээ. ккк. Энэ хорвоод шудрага ёс гэж байдаггүй бол ядаж тэр там, диваажинд баймаарсан даа. ккк. Яалтай хорвоов дээ. хэн нэгэнтэй шудрага ёсны төлөө үхтлээ заалдалтай билээ. харин хэнтэй...

Холбоос | |
(xvv | )
2008-12-18 | 22:49
Хонзо минь төөрчихсөн явж байна tongue Энх-Амгалан гэгч чинь Манжийн эзэн хаан байхаа...
Харин энэ нөхөр болбаас Нөгөө Банзрагч гуайтай бодвол ойрын хамаатан бололтой happy Нүгэлт нөхдүүд Сэдгарав гуайд залбирч баймаар юм байна даа.

Ингэхэд энэ час улаан аватартай бүсгүй сүмд шавилан, даян үйлдээд яваа юм байжээ гэж happy Гэтэл би орхимжных нь өнгийг нь социалист улаан тугтай андуурсан том алдас болж өршөөгөөрэй. tongue big hug

Холбоос | |
Нээх таньдаг бичлэг байх чинь ээ (Nasaa (зочин) | )
2008-12-18 | 22:41
Чи чинь нөгөө хэнгуайн охин мөн үү энэ чинь
Хэл ам хугалж, сугалчих гээд хэн нь мэдэгдэхгүй сүрлэн шаахайн мөр үлдээгээд алга болдог

Хэнтий хангай соёны бишээ Фүжи уулын оройгоор
Хэрлэн, туул, ононгийн бишээ нөгөө ногоон юуны
ай сав,хөндийгөөр нээх олон төрлийн жимс ургаад байдаг даа

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)