PEEPHOLE
2009-10-31 10:07
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

дуртай ириклаам.
анх үзээд ангайж хоцорсон.



тоглож байгаа жүжигчид нь эдний нэртэй дуучин, хөгжимчин, инээдмийн болон драмын жүжигчин, загвар өмсөгч, илбэчин... гээд урлагийнхан. урлагийнхан дотроо өөрсдийн онцгой төрх, шинж, бүтээлээрээ ялгардаг хүмүүс. жаахан сондгойдуу.
сүүлийн үед дурлаж байгаа ириклаамуудын ихэнх нь олон ангит жүжиг, кино мэт үйл явдал нь өчүүхэн эсвэл сонин учигаар холбоотой үргэлжлэх бүтээлүүд. заримдаа зурагтаар хань хийн суухдаа уйтгартай драмын дундуур гарах энэ мэт сайхан бүтээлүүдийг үзэж мөчийн зуур баясдаг гэхэд хилсдэхгүй.

юу мэдрэгджийна?
...
2009-09-27 11:50
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага
нэр:
бүтээгдэхүүний оноосон нэр:
эцэг эхийн нэр:
тааз, бэлхүүсний тойрог, хөлийн урт:
биеийн жин:
идэвхтэй амьдрах хугацаа: 
эрчимтэй давхих дээд хурд:
хү
нс тэжээл:
даац:
дугуйны маажих боломжит чиглэл:
Хондагийн.. бишээ, хундагын тодорхойлолт:
пөэрснал мообильити тьүүл 
U3-X
Хонда
16см – 31.5 см – 65 см
10 кг
1 цаг цэнэглэвэл 1 цаг
6 км/ц
литиүм-ион
хэлкүйэ (манайхан яг хамаагүй сундалдийшү)
361°
цагаан самарны доторх шиг, хөөрхөн, шидтэй

Хондагийнхан 3 хоногийн өмнө өөрсдийн бүтээсэн нэгэн шинэ “унаа”-г олон түмэнд албан ёсоор дэлгэжээ. хэн ч хаанаас нь ч харсан хүүхдийн тог...

2009-07-16 12:01
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

наадмын хэд хоног энд лав виикэндээр таарав. таануудын байгаа газар ямар гариг байв?
би, Мягмарсүрэн гуайн "Барын зулзага бамбар"-ыг уншиж наадамлав. 
өмнөх хоёр ном шигээ санагдаагүй ч уншиж суугаад инээмсэглэсэн шиг, ухаарсан шиг, уярсан шиг байвай.
амьтны ертөнц хамаагүй шударга юм.

нэг гоё өгүүлбэр олж уншсан.
"чиний амьдрал бол чиний араншин юм"
гоё биш юмаа... үнэн гэсэн нь дээр юм. үнэн юмыг цагийг нь олж мэдэх гэдэг гоё юм.
тэгэхээр гоё өгүүлбэр гэсэн ч болох л юм байна.

саяхан нэг хэсэг хөгжим уянгалав уу гэтэл... тэр хөгжмийг уянгалуулах эсэхийг, уянгалж байсныг унтраах эсэхийг, улам дууг ...
2009-05-17 21:58
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага
зиа.. айлд байгаа юм шиг санагдсан хэвээр. айлын хүмс бүгд нөгөө өрөөндөө орцгоочихоод, би ганцаар үлдсэн мэт л сэтгэгдэл төрөөд байхын. гээд яалтай билээ, нөгөө өрөө нь хаа байгааг мэдэхгүйм чинь ... гэж бодоод блогспотод суужийтал гэрт маань тог ирээд бөөн баяр ккк.

нэлээн хэд хоногийн өмнө утаат хотдоо хэд хонох завшаан гарав. очихын өмнөх 2 хоног нойр муутай байсан, яг нисэхийн өмнөх шөнө бараг 2 хүргэж унтаад өглөө 5 хагаст боссон зэргээс болоод хагас сэрэнги хүн хэд хонов. гол гол сонин сайханг базаад, нэгтгээд хэлэхийм бол...

нэгд, анхны хайрын эзэн эхнэр авч байгаа, эсбөгөөс эхн...
2009-04-12 15:21
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

зураг чигсэн оруулж сууя даа.. гэсэн сэтгэлээ барьж дийлкү зураг орууллаа. цэцэг мэцэг-ээс үлдсэн сараана цэцэг нь. сарнай нь байхгүйэ, патиар татахад жаахан учир дутагдалтай төрхтэй болсон тул үзсэн олны сэтгэлийг энэ синдроомт улиралд унагахгүй байж, эх орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулъя гээд зураг авалтаас хасчихлаа.
 
      ийм цэнхэр туяатай..        ийм улбар туяатай..          ахиад улбар               ахиад цэнхэр

их айхтар оо, би чэнн тэгжийгаад, бас өнгө будаг солиод авцан этр. өндөр намыг нь өөрчлөөд авцан этр.

энэ шилэн савны барааны нэр нь "сакэний домбо". би хаа нэг...

2009-04-08 20:25
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага
хувийн бус хувьсгалын тэрэгний түлхүүрийг зоомогц зам зааж, зүг чиглүүлэгч дөрвөлжин хар хайрцаг нь тэр өдрийн нэр усыг хэлдэг шидтэй. "өнөөдөр, 4 дүгээр сарын 8, үнэнч нохой Хачи-гийн өдөр" гэнэ.
бидний монголчуудыг Бүгд Найрамдах Улсаа төвхнүүлэхээс ойролцоогоор нэг жилийн өмнө энэхүү арлын хойд нутагт байх Акита гэдэг мужийн нэгэн айлд, японы "уугуул" нохойн хувьд үүсэж тархсан нутгийнхаа нэрийг зүүж төрөл зүйлчлэгддэг "акита" үүлдрийн нохой гөлөглөж, удалгүй паацгар гөлөг хурдан галт тэрэг хөлөглөн нийслэлд хүрэлцэн ирж, одоогийн Токиогийн ИС (манайхаар бол МУИС базарваань ккк)-ийн нэгэн ...
2009-04-04 13:17
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага
зиа... өнөөдөр энэ хэдэн цэцгийг тамлана аа.. ойрд амьдрал улам утгагүй санагдаад байгаа. утгажуулах кампаанит ажлын эхний сард өөрийгөө сэтгэл санаагаар өргөхийн тулд цэцэг ногоо тасдаж, тамлаж тарчлаан эд бахаа хангах ба энэ явцдаа амьдрал ба үхлийн тухай эргэцүүлэх замаар амьдрах бол сайхан бөгөөд хосгүй эдийм хэмээн итгэж үнэмшиж авах гэж мэгэх яахав ээ.. ойрд онцгүй байгаа нь үнэн л дээ. гэхдээ тоохчгүү. цэцэг ногоо оролдонхон, цэнхэр тэнгэр өөд хяламхийнхэн... гэснээс бид юуны тулд амьдардаг байхав? бидний амьдралд энэ доорх цэцэгний хэрийн үнэ цэнэ бий болов уу? 
.. гэнгүүт тэгээл битг...
2009-02-14 16:03
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага
хамгийн гадна талын зузаавтар ханыг хайлсан төмрөөр бүрхэж.. тэр төмөр бүрхэвч цахилгаанд залгагдаад, үе үе гүйдэл гүйнэ. гүйдэл гүйх тоолонгоор төмөр бүрхэвч агшиж тэлнэ. агшиж тэлэх болгондоо дороо агуулж байгаа тархины нялцгар эдийг хага нэг базаж, хайхрамжгүй сул нэг орхино. тархины хананы мэдэрч дийлэх амьд эс бүр тэр гүйдлийн амсуулах өвдөлтийг дамжуулах гэж байдаг хүчээ дайчилна. удалгүй мөнөөх төмөр бүрхэвч хавийг хайран хайлж, олон жижиг үрлэн хэсгүүд болж хуваагдан ийш тийш цацагдана.. нуугдах ховил олж аваад зүрхний хэмнэлээр нэг томорч, нэг жижгэрч, тэгэх бүртээ тэр хавьдаа тэсвэрл...
2009-02-08 09:21
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

сэтгэл ба санаа мэтийн хэзээ ханах нь үл мэдэгдэх нөхдийн шахалтаар өөртөө хиймэл "хэрэгцээ" бий болгож, түүнийгээ хангахаар шар нар бор хоногийг "тэмцэн" өнгөрөөж, олдсонгүй гэж гуниж, олзлогдсонгүй гэж туниж, тэр хавийн хүмстэй өөрийн байдлыг харьцуулан шаналах юутай бэрх.

хүний орчлонд амьд байгаадаа, хэвтэрт орохоор хууч өвчингүйдээ, хүйтэнд хөдрөх хөвөнтэй навсгар дээлтэйдээ, халуунд хөлс арчих хоёр сайртай сарвуутайдаа баярлах хэрэгтэйм. өөр юу хүсэхэв. мэндлэхэд баярласан аав, ээжтэй байсандаа, махийхад тулах үнэнч цөөн найзтайдаа, магнай хагартал баяр бэлэглэсэн сайхан хүмүүстэй учи...

2008-11-29 15:16
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага
зиа.. энэ өнөө тохойн чинээхний зураг шүү дээ.
жилийн дараа оруулж байгаам байна. урт ч юм шиг, богино ч юм шиг хугацаа.
лавтай энэ тохойн чинээхний зургийг оруулахад урт биш байсан бололтой.
энд нэлээн хүйтэрч байна. эсгий шаахайны улирал ч эхэллээ дээ.
гэснээс би сарлагийн хөөврөөр, л байх даа бодвол, хийсэн сайхан бор дээлтэй болсон.
цаанаа л нэг нүнжигтэйм.. пүнккхийгээл.
 



...
2008-10-19 10:02
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

дасаагүй бол, дүүрэнд
давах л байсан, хоосонг

дассан ч байсан, дүүрэнд
давах л болно, хоосонг


дээр бас юу ч гэж донгослоо доо би, нэг иймэрхүү хэдэн үг бомборолдуулсан... 
аа гэхдээ...аль нь ч байсан би "би"-гээрээ л үлдвэл барав. 
мэдээж хоол хүнсний тухайм. идэх юмны тухайм. амьдралаас өөр юу ч хүсэх билээ.. 
тэжээл хэнд ч, юунд ч чухал.

ханиад хүрсэн. хоолой гэж уугидаг тамхи татдаг авгайнхаас ялгарах юм алга.. 
парр парррхийгээл.. 
ховорхон ч, би бас хаа нэг тамхи зуучихвал ч зуучихна шүү, мэдээж өөр тамхи. 
бас хамар най алга. үнэрлэхүй нойл заасан. доторх орчин нь тун чи...

2008-08-16 00:53
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

дургүй хүрчихлээ. 
шалллл дургүй хүрчихлээ байна. 
шал шал шал хийгээд шалчиганаад байх чинь.
хүснэгтэн дэх нэрнийх нь ард байх нүдэнд томоос том чагтыг эрс шийдэмгий бөгөөд эргэлт буцалтгүйгээр зураад хаячихав. 
хар бэхээр, өөр дүрс орох зайгүйгээр чагтлав. 
нүдний дээд, доод, баруун, зүүн буланг ямх ч зөрүүлэлгүй чагтлав.
чагтыг дахин тодруулж, дээрээс нь давхарлаж зурав.
палийсан бүдүүн чагт.
шинээр хүснэгт татахаас нааш яаж ч аргалж, өөрийгөө болон өрөөлийг хуурч чадахааргүй болгон чагтлаад хаячихав.
аль хэдийн ингэж чагтлах байсан юм.
балын харандаагаар турьгүй жижиг, туниагүй б...

2008-05-18 18:16
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

саяхны нэг шөнө дунд хэд ч дуугарав, утас. дугаараа нуучихсан л залгаад байх юм. гар утаснаас нэг ингэж залгадаг, эсвэл зочид буудал, зарим албан байгууллагын утаснаас дуудлага орж ирэхээр нэг ийм хөөрхөн ханзнууд жирвэгхийтэл гараад байдын. 
автмаат хариулагчид аан уун гээд хэлээд үлдээчихгүй л залгаад байхын, ядаррргаа. асар сэжигтэй. авсан ч үгүй. дууг нь хаачихаад шидчив. 
өглөө нь ахиад л залгаж байна. авлаа. ах хүү ярьжээнаа, загнажээна. утас мутсаа аваач, шууданч болгож юмаа зөөлгөчихөөд яахаараа утсаа авдаггүйн... чи ер нь намайг хэн гэж бодоов... гэх мэт. 
уучлаарай муучлаарай, энэ...

2008-03-30 15:24
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

эмэгтэй хүний "ашиглалтын хугацаа" хэзээ дуусдаг вэ?
нэлээн эрт дуусдаг бололтой... тэгж дуулдав.
дуусахаас нь өмнө амжиж юу яая гэтэл юу яасан бололтой... тэгж дуулав.
эрт дуусдаг тухай "бодит үгс" намайг сонсохыг хүссэн эсэхээс үл хамааран чихэнд ирж хэнгэрэг доргион тархинд дамжсан бөгөөд харин юу яая гэтэл юу яасан гэдгийг өөрийн биеэр салгалан бэдэрч, чихний дэлбэнг дэлгэсний хүчинд, тэнэж явсан "бохир үгс"-эн авиаг хураан цуглуулж, үрчлээгүй шахам тархиндаа илгээв. 

за тэр дэмий хугацаа мугацаа гайшд. золигт гаргавал таарна, цаг хугацааг. лаазалсан бүтээгдэхүүн зөндөө л уддаг шд кк...

2007-10-07 23:56
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

унтаад сэртэл утас дуугарчээна. унтаж байснаа утас дуугарахаар сэрсэн гэх нь ч зөв юм уу. тэгээл шууд хоч авчдын байна. хоч өгчдийн байна. өгөөмөр наасан. нойрмог ухаанд буусан ч гүй, юу гээд байгаайн. юу гээд байгаайн ч гэж дээ, юу гэж байгааг нь сонссон л доо. сонсоод ойлгосон л доо. мэддэг үг байсым чинь. яагаад тэгж байгааг нь ойлгосонгүй ээ, хөөрхий. асуусан ч үгүй. асуугаад яах ч билээ. сэрсэн үгүйн завсар манарч баахан гэвтэв шив. юу гэнэв? юугжаагаан? хүн сэрээчхийн. уурлачий гэсэн нойрмог байдаг, залхуу хүрээд. уйлчий гэсэн нуухтай байдаг, бөглөрөөд гарахгүй.. гсн.. хаха. ичсэн хүн хү...

2007-10-05 23:32
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

хар дарсан зүүд шиг барин тавин өдрүүд... өнөөдөр бол тэр өдрүүдийн сүүлийнх нь ч биш, бас.. мэдэхгүй ээ. дуусаасай. "бидний харьцаа ийм эмзэг болчихоод байхад.. тэд!!".. гэнэ үү. тэнэг амьтан. ядаж сүрхий юм хэлмэр болохдоо хүртэл хүний хэлснийг зээлдэхгүй байгаач. бусдыг буруутгахгүй байгаач. зүрхээр хатгуулж, толгой хагарах нь. уйлаад тайвширчихъя гэхнээ нулимсны суваг хорсож хөндүүрлээд най алга. гарч чадаагүй шорвог ус хоолой боох нь. чи хэрээс хэтэрч байна. элэг барьж ханахад хэдий хэр хугацаа хэрэгтэй вэ. чиний амнаас гарах элдэв бусармаг үгсийг тоохоо ч байж. эмзэг болчихсон харьцаа ий...

2007-07-28 14:43
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

шал сонин санагдчихлаа. хэн нэгэн намайг муу хэлж байгааг сонсож сураагүй ч биш. харин гүтгүүлэх ямар муухай юм бэ. ор үндэсгүй юм ярих ямар хэрэгтэй байдгын бол. хүн дотроо бодож болноо, төсөөлж болноо, ийм байж магад, тийм байж магад, ер нь ингэсэн байх тэгсэн байх гэх мэтчилэн. хэнд ч байдаг л зүйл. харин түүнийгээ нүдээр харж, гараар барьж үзсэн мэт хэн нэгэнд ярих нь ямар вэ? сонсоод хачин болчихов. утсаа бариад хэсэг хөдөлгөөнгүй суув. цаад ярьж буй хүнд мэдэгдэхгүйг хичээж байдгаараа цовоо дуугарч, үл тоосон мэт царайлав. хоолой чичрэх гээд, тэвчиж өнгөрүүлээд бушуухан утсаа таслав. гом...